“Forbes” сэтгүүл Монгол улс коронавирустай хэрхэн тэмцэж байгааг магтжээ

2020-03-18, 11:05 Цаг үе 7,384 17
“Forbes” сэтгүүл Монгол улс коронавирустай хэрхэн тэмцэж байгааг магтжээ

“Forbes” веб сайтад манай улсын одоогийн нөхцөл байдал болон Хятад улсад анх Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгэн нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлийг Монгол улсад өөрийн биеэр амьдарч байсан сэтгүүлч Бриана Вилсон /Breanna Wilson/ бичсэн бөгөөд тэрбээр Монголын эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг магтсан байна. Нийтлэлийг товчлон орчуулан хүргэе.

Хятадтай 5000 км орчим газар нутгаараа хиллэдэг Монгол Улсад өдгөө коронавирусийн тохиолдол ердөө 4 бүртгэгдээд байгаа юм. Тэдгээр нь бүгд бусад орноос ирсэн тохиолдол бөгөөд 3 нь дөнгөж өчигдөрхөн /2020.03.16/ илрээд байгаа аж. Энэ улс яаж энэ хэмжээнд тэрхүү аюулт өвчнийг тогтоон барьж байгаа юм бол. Тэд ердөө түргэн арга хэмжээ авсанд бүх зүйл оршино.

Хамгийн эхний тохиолдол нь 3-р сарын 9-нд илэрсэн бөгөөд тэр нь Франц улсын иргэн болж таарсан. Тэрбээр ажил хэгийн шугамаар тус улсын Дорноговь аймагт ирсэн бөгөөд тэнд байх даа шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм байна. 

Энэхүү Франц эртэй ойр байсан 207 хүнээс шинжилгээ авах үед нэгнээс нь ч илрээгүй юм байна. Мөн Монголын эрүүл мэндийн яам "Франц улсын иргэнтэй ойр байсан 2 иргэн бидний шаардлагыг үл тоон Дорноговь аймгийг орхиж гарсан. Тэднийг одоо тусгаарлаад байгаа бөгөөд шаардлага хүлээж аваагүйн төлөө хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна. 

Энэ мэдэгдлээс үзэхэд Монголын эрх баригчид нөхцөл байдлыг тун нухацтай хүлээн авч байгаа бололтой. Тэрхүү Франц эр Монголын эрүүл мэндийн яамнаас гаргасан анхааруулгыг үл тоон 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахын оронд гадуур чөлөөтэй явсан нь илэрсэн учраас энэ орны иргэд Францчуудад багагүй бухимдаж эхэлжээ. 

Харамсалтай нь өчигдөр буюу 3-р сарын 16-ны орой Франц болон Герман улсаас ирсэн Монгол Улсын 3 иргэнээс мөн коронавирусийн халдвар илэрсэн байна. Тэднийг ирсэн даруйд нь тусгаарлан шинжилгээ хийсэн бөгөөд өдгөө шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. 

Гэхдээ энэ бүх тохиолдол илэрхээс өмнө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг цар тахал гэж зарлахаас ч өмнө Монголчууд энэ аюулт өвчний эсрэг эрс шийдэмгий хийгээд зохион байгуулалттай арга хэмжээнүүд авч эхэлсэн юм. 

Тэд 1-р сард Хятадын хил дээрх бүх боомтоо хаасан бөгөөд зөвхөн хэрэгцээтэй бараа таваарыг шалган нэвтрүүлэх болжээ. Ингэснээр тэд Хойд Солонгосын дараа хилээ хаасан 2 дахь орон болсон байна. Үүнээс удалгүй бүх сургууль цэцэрлэг хаагдсан бөгөөд олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан төдийгүй Монголын уламжлалт цагийн сарын баярын өдөр хүртэл хот хоорондын тээврийг хааж эрх баригчид нь хүмүүсийг нэг нэгнээсээ зайгаа барьж явахыг уриалсан юм. 

3-р сар гэхэд энэ бүхэн дууссангүй Хөвсгөл нуур дээрх Мөсний баярыг албан ёсоор цуцлаж, Өвлийн Алтан бүргэдийн наадам, Өмнөговь аймагт тэмээний баяр, гуравдугаар сарын сүүлд болох Наурызын баяр зэргийг албан ёсоор цуцласан болохыг зарлав. Эдгээрийн нөлөөгөөр энэ орон жуулчлалаас олдог их хэмжээний орлогоо алдаж байгаа юм.

Өдгөө тус улс хот хоорондын тээвэр хийж буй иргэн бүрийн халууныг хэмжиж байгаа бөгөөд би хүртэл хэд хэдэн удаа халуунаа шалгуулсан билээ. 

Хот дотор нийтийн тээвэр явж байгаа ч яг оргил цагуудад явах тоог нь эрс бууруулжээ. Мөн нийтийн тээвэрт суухад ч дэлгүүр мэтийн үйлчилгээний газрууд ороход ч амны хаалтгүй бол нэвтрүүлнэ гэж байхгүй. Зурагт үзвэл Монголын бүх албаны хүмүүс бүгд амны хаалттай үзэгдэх ажээ. 

Энэ бүхний хажуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэхүү өвчин дэгдсэн цагаас хойш Хятадад айлчилсан анхны төрийн тэргүүн болоод амжжээ. Тэрбээр Хятадын удирдагч Ши Жинпинтэй уулзах үедээ 30 мянган хонь хандивлахаа амласан нь 2 улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг болов. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа өөрийгөө 2 долоо хоногийн хугацаатай тусгаарласан юм.

Би Монгол орноос 3-р сарын 5-ны өдөр явсан бөгөөд тэр өдөр онгоцондоо суухаар Чингис хаан нисэх буудалд орох гэтэл үүдэн дээрх хамгаалалтын бүрэн хувцастай хүн намайг нэвтрүүлэхгүй гэлээ. Учир нь би амны хаалтаа зүүгээгүй байж. Тэгээд би түүний өмнө хаалтаа бүрэн зүүгээд халуунаа шалгуулсаны эцэст нэг юм тэр намайг орохыг зөвшөөрсөн.

Намайг явснаас хойш тус орон гадаадаас нэгч хүн хүлээж авахгүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд үүнээс хойш авах арга хэмжээнүүд нь улам чангарах нь тодорхой байна. 

Гэтэл АНУ-ын хувьд гадаадын улс орноос ирж буй иргэдээ хяналт,ажиглалтад авах, шинжилгээнд хамруулах тал дээр асуудал дагуулсан хэвээр байна. Зөвхөн АНУ ч гэлтгүй дэлхийн бүх улсын ард иргэд нь айж, сандарч, Засгийн газраасаа хариулт хайж байгаа энэ үед нүүдэлчин үндэстэн хэрхэн иргэдээ түргэн бөгөөд үр дүнтэй хамгаалж чадаж байгаагаас нь суралцах хэрэгтэй.

144
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418