Хүүхэд тань өвдвөл...

2020-03-17, 15:48 882 1
Хүүхэд тань өвдвөл...

Хүүхэд нялх байхад халуурах, чих, гэдэс, хоолой нь өвдөх, тархины даралтаас болж тавгүйтэх зэрэг нь нэг биш удаа тохиолддог. Эмчид очихоос өмнө та өөрөө ойр зуурын арга хэрэглэж болох юм.

Ханиад хүрэх

Ханиад тусч хүүхдийн хамар битүүрэх бол төвөгтэй. Амаараа амьсгалах болно, хоолой хатна, юм уух, идэхэд хэцүү. Иймд хамрын дусаагуурыг өөрөө бэлтгэн хэрэглэж болно. Бага зэрэг буцалсан усанд үл мэдэг хоолны давс (нэг литр буцалсан усанд нэг цайны халбага давс байхаар баримжаалж) хийгээд эмийн сангаас дусаагуур (пипетте) авч дусаана.
Энэхүү давсны уусмал нь хамар онгойлгохын зэрэгцээ өвчин үүсгэгчийг биенээс гадагшлуулна.
Сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хэрчиж, аяга түүхий сүүнд хийж сайн буцалгаад өдөрт 4-5 удаа уулгаж болно. Гаа, гоньд зэрэг ургамлын тос эсвэл содны уураар хүүхдийн хоолойг утах тустай. Хоёр литр буцалсан халуун усанд хэдэн дусал тос дусаана. Савтай усан дээрээ тонгойлгож ванны алчуураар бүтээгээд хамраар нь 10 минут орчим гүнзгий амьсгалуулна.

Ханиалгах

Ханиад тусах үед хамар, хоолойн хөндийд цэр үүсч, энэ нь хүүхэд ханиалгах эх үүсвэрийг тавина. Нялх хүүхэд хэвтэж байхдаа илүү ханиалгана. Эхний зургаан сарын дотор хүүхэд ханиалгавал эмчид хандах хэрэгтэй. Томхон хүүхдэд бол бүлээн ороолт хийвэл тустай. Гар нүүрийн алчуур эсвэл хүүхдийн даавууг халуун бүлээн усанд дүрээд бага зэрэг мушгиад цээжин дээр нь тавиад үслэг даавуун эсвэл хөвөн даавуун алчуураар орооно. Төгсгөлд нь хуурай болтол нь арчина. Мөн төмсөөр ороолт хийж болно. Хоёроос гурван ширхэг төмсийг угааж хальстай нь чанаад бага зэрэг хөргөсний дараа хөвөн даавуун алчууранд боогоод дарж няцална. Ойролцоогоор 10 минут хөргөсний дараа хэтэрхий халуун байгаа эсэхийг тохойгоо төмсөнд дүрж шалгана. Тэгээд хүүхдийн цээжин дээр хөртөл нь тавина.

Чих өвдөх

Дөрвөн хүүхдийн нэгэнд зургаан сар хүртэлх хугацаанд нь дунд чихний үрэвсэл тохиолддог байна. Энэ үед хүүхдэд толгойгоо хажуу тийш нь үрж хөдөлгөх, ядарсан байдалтай байхын зэрэгцээ огцом уйлах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Жижиг даавуун уутанд сонгино жижиглэн хэрчиж хийгээд чихэн дээр нь тавьж болно. Мөн хоёр ширхэг жижиг төмсийг сайтар чанаад няцална. Түүнийгээ алчуур дээр нялаад өвдөж байгаа чихэн дээрээ жин тавина.

Гэдэс дүүрэх

Эхний гурван сар хүртлээ нялх хүүхдийн гэдэс дүүрч, өвдөх нь элбэг. Энэ нь тэд хөхөө хөхөх явцдаа агаар залгидагтай холбоотой. Тэгэхээр хөхөө/угжаа хөхөсний дараа залгисан агаарыг нь буцааж гаргах /хэхрүүлэх/-д хүүхдэдээ тусалж байх шаардлагатай. Мөн гэдсэн дээр нь бүлээн даавуу тавих, гоньдны тосоор алгаа тосолж бүлээсгээд нар зөв эргүүлж гэдсийг нь илэх тустай.

Гэдэс гүйлгэх

Ойр ойрхон гүйлгэх нь нялх хүүхдэд шингэнээ болон эрдэс бодисоо амархан алдах аюултай. Ийм тохиолдолд юуны өмнө хросол найруулж бага багаар уулгах, хросол байхгүй тохиолдолд ус буцалгаж сайн ширгээгээд дээрээс нь бага зэрэг давс, саахар хийж хутган уулгаж болно. Хэрэв хүүхэд угжаар уг шингэнийг ууж чадахгүй бол зүүгүй шинэ шпризээр завж уруу нь бага багаар дусааж хийж өгч болно. Нэлээд удаан хугацаагаар гүйлгэсэн тохиолдолд сөд буцалгаж өгөх нь хүүхдийн гэдсэнд өнгөр суухад тустай.

Xалуурах

Эхний гурван сарын дотор хүүхэд тань халуурвал шууд эмчид очих шаардлагатай. Томхон болоод ирэхээр та хүүхдийнхээ халууныг буулгах оролдлого хийж болно. Толгойд хүйтэн жин тавих, бүлээн устай алчуур, спирттэй хөвөнгөөр биеийг арчих зэрэг механик арга хэрэглэж болох юм. Энэ үест шингэн юм ахиухан уулгаж байна. Халууцаад байгаа нь мэдрэгдвэл хөнгөн нимгэн, даарч чичрүүстэй байвал дулаан хувцаслана. Хэрэв халуун хэт ихсэж, 39 градус хүрвэл эмчид хандах нь зүйтэй.

Зогисох

Нялх хүүхэд зогисох нь олонтаа. Ялангуяа бага зэрэг даарах үед тэд илүү зогисдог. Энэ тохиолдолд хөхөө хөхүүлэх , нуруун дээр нь хөнгөн тогших, халуун бүлээн алчуур гэдсэн дээр нь тавих, халуун цай балгуулах, хөл, гарыг нь базаж барьж өгөх зэрэг нь тустай.

П.Жаргал

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419