АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0 хувь болгожээ
АНУ –ын Холбооны нөөцийн сан нь (ХНС) короновирусийн тархалтаас болж үүсэх эрсдэлийг багасгах зорилготойгоор бодлогын хүүгээ 0 хүртэл буурууллаа.
"Коронавирусээс үүсэн бий болж байгаа нөхцөл байдал нь эдийн засгийн идэвхтэй байдлын ойрын төлөвт ихээхэн нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь цаашдын эдийн засгийн ирээдүйн өсөлтөд муугаар нөлөөлөх шинжтэй байна. Ийм учраас тус сан нь бодлогын хүүг 0-0.25% хүртэл буулгахаар шийдлээ" хэмээн Холбооны нөөцийн сангийн мэдэгдэлд дурдсан байна.
"Энэ хэмжээг бид эдийн засаг маань тулгарч байгаа бэрхшээлийг давж, зорилтот хэмжээ болох ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх, үнийн тогтвортой байдлыг хангаж чадсан гэж үзэх хүртлээ хадгалах болно" гэж тус баримтад тэмдэглэжээ.
Мөн үүнээс гадна ХНС нь тоо хэмжээний зөөлөн бодлого хэмээн нэрлэдэг тэр бодлогыг баримталж эхлэх болсноо мэдэгдээд 700 тэрбум долларын облигац худалдаж авах ба үүний 500 тэрбум нь Америкийн үнэт цаас байна зарласан юм.
Мөн ХНС нь Английн банк, Европын төв банк, Канадын банк, Швейцарын үндэсний банк, Японы банктай үйл ажиллагаагаа уялдуулан "АНУ-ын доллараар своп-худалдаа (валют харилцан солилцох тогтсон үнэтэй байх) хийх тохиролцооны дагуу үйл ажиллагаагаа өргөтгөх болно" гээд "Төв банкууд нь одоо байгаа своп худалдааны бодлогын хүүгийн үндсэн пунктээ 25%-иар бууруулахаар тохирлоо" гэж тус банкнуудын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Трампын уриалга
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь урьд өмнө Холбооны нөөцийн сангийн бодлогыг байнга шүүмжилж, сангийн удирдлагыг улсын эдийн засгийг идэвхжүүлэх, короновирусийн эрсдэлээс хамгаалах яаралтай арга хэмжээ авахыг уриалж байсан билээ. ХНС нь АНУ-ын засаг захиргааны нэг хэсэг боловч бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Өмнө нь буюу энэ сарын 3 нд ХНС нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа хийсэн яаралтай хуралдаанаараа бодлогын хүүг 50 үндсэн пунктээр бууруулан 1-1.25% болгосон бөгөөд энэ нь мөн л коронвирусийн тархалтаас болж бий болох эрсдэлийг багасгах зорилготой хийсэн үйл ажиллагаа билээ.