МАН-ын санхүүжилтийг шилэн болгоё

МАН-ын санхүүжилтийг шилэн болгоё

Эрх баригч намынхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээсээ хандивын мөнгө авахгүй гэдгээ мэдэгдсэн.  Саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаар  ч энэ асуудлыг хэлэлцээд, намын дарга У.Хүрэлсүх хандив авахгүй гэдгээ дахин анхааруулсан байна.  Тэрээр  “Иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр нэг ч төгрөг авахгүй.  Сонгуульд шударгаар оролцоно.  Сонгуулийн хандив  гэж нэр дэвшигчид зарим иргэн, компаниас их хэмжээний мөнгө авдаг.  Эргээд хандивласан хүмүүстэйгээ хууль бус зүйл хийдэг. Энэ жишгийг өөрчилж, сонгуулийг шударга явуулъя”  гэжээ.

Нэг талаас харахад намын даргын энэ мэдэгдэл нь өмнө нь  МАН сонгуульд ямар мөнгөөр оролцдог байсныг харуулж байна.  Хандив нэрээр их хэмжээний мөнгө босгоод эргээд түүнийгээ “нөхөж өгөх” гэж хууль бус зүйл хийдэг байжээ.  Үүнийг болиулъя гэдгийг намын дарга нь хэлсэн байна.   Нөгөө талаас сонгуулийг шударга явуулъя хэмээн уриалжээ.   Үнэхээр намын дарга У.Хүрэлсүх шударга сонгуулийг хүсч байгаа  бол намынхаа сонгуулийн санхүүжилтийг шилэн болгочих хэрэгтэй.   Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага. Улс төрийн намын тухай хуульд ч намын санхүүжилтийг хандиваар босгоно гээд заачихсан.  Гэтэл нэгэнт хандив авахгүй, тийм замыг сонгохгүй гэсэн юм чинь ямар эх үүсвэрээр сонгууль явуулах гэж байгаагаа мэдэгдэх хэрэгтэй.  Эрх барьж, улсын санхүү, сан хөмрөг атгаж байгаа МАН-ыг улсын төсвөөс, уул уурхайн орлогоос, тендер концесс,  гадны хүчин зүйлээс санхүүгээ босгох уу гэдэг хардлага ч үгүй болно гэсэн үг.

Саяхан Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар тогтоов. 2016 онд 3.4 тэрбум төгрөг байсан бол энэ жил нэг тэрбум гаруй төгрөг нэмэгдэж орж ирлээ. Түүнчлэн нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 775 сая байна.  Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгууль ямар их мөнгөний сонгууль болох нь ойлгомжтой.

МАН 2016 оны сонгуульд иргэн аж ахуй нэгжээс хэдэн төгрөгийн хандив авч, хэдий хэмжээний зардал гаргасан гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнаж байжээ.  Тухайн тайланг харъя л даа. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН хуулийн этгээдээс 130 сая төгрөгийн хандив авсан бол иргэнээс 3.2 тэрбум гаруй төгрөг цугларчээ.  Үүнээс сонгуулийн мөрийн хөтөлбөр танилцуулах зардалд 1.7 тэрбум, нам эвсэл, нэр дэвшигчдийг сурталчилах зардалд хоёр тэрбум төгрөг,  сонгуулийн үеэр хөлс, урамшуулал гэж 140 саяыг зарцуулсан.  Ингээд нийт зардал 4.1 тэрбум гаруй төгрөгийн зардал гарсан талаар тайланд  дурьдсан байна.  Гэтэл тухайн жил аудитын байгууллагын тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээ 3.4 тэрбум байсан.  МАН зардлын дээд хэмжээг барьж чадаагүй төсвөө хэтрүүлж сонгууль явуулсан байдаг.

Харин 2020 оны сонгуулийн зардлын дээд хэмжээ цаасан дээр зурснаар бол 5.9 тэрбум.   Тэгэхээр МАН үүнээс их хэмжээний санхүү гарах нь ойлгомжтой.  Харин  тэр эх үүсвэрийг  эрх баригч нам хаанаас босгохоо тайлагнах л хэрэгтэй.

Сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан: МАН хандив авахгүй гэдэг нь хаалт төдий мэдэгдэл

-МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэдгээ зарласан.  Гэхдээ нэр дэвшигч, иргэд , аж ахуй нэгжээс хандив авч л таарна. Хандивгүй гэдэг нь зүгээр нэг хаалт төдий мэдэгдэл юм.  Харин АН-ын  100 саяын хандивыг өөр өнцгөөс харахаар хүний эрхийг хаагаад байгаа мэт байна. Гэхдээ нэгдсэн сонгуульд өөрийн зардлыг даах чадвартай хүмүүсийг л дэвшүүлнэ гэж ойлгогдож байна.  Сонгох сонгогдох эрхийг мөнгөөр хаасан биш нам дотроо хариуцлагажуулах, хий нэр дэвшиж үймүүлэх, жинхэнэ нэр дэвшигч этгээдээс мөнгө салгаж, нэрээ татах зэрэг байдлыг таслан зогсоох арга хэмжээ болсон гэж харсан.  Ер нь Улс төрийн намын хуульд Улс төрийн намын санхүүжилт нь хандиваас босно гээд заачихсан. Тэгэхээр хандив авахгүй гээд мэдэгдчихээр МАН-ын санхүүгийн байдал харанхуй, бүрхэг ил тод биш болчихож байна.

 

Хуульч Н.Ариунболд: Хандив авахгүйгээр сонгууль оролцоно гэж байхгүй

-Улсын төрийн намын тухай хуульд иргэнээс нэг сая, ААН-ээс арван сая төгрөг хүртэлх төгрөгийн хандив авч болно гэж заасан.  Харин Сонгуулийн тухай хуульд иргэнээс таван сая, хуулийн этгээдээс 20 сая төгрөгийн хандив авна гэж заасан байдаг.  Мөн улс төрийн намууд өөрийн дотоод дүрэм журамд заасны дагуу гишүүдээс татвар, хандив авч болдог.   Энэ нь санхүүгийн нэгдүгээр эх үүсвэр юм.   Тиймээс аливаа нам ямар ч татвар хандивгүйгээр сонгуульд оролцоно гэж байхгүй.  Саяхан Үндэсний Аудитын газраас сонгуульд зарцуулах төсвийн дээд хэмжээг тогтоолоо. Ийм хэмжээний мөнгө зүгээр ургаад гараад ирнэ гэж байхгүй.  Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага.  Тийм учраас санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх нь зүйтэй.  Сонгуулийн дараа санхүүгийн тайлан авна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419