Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. |