"Зовж" байгаа хүмүүст

2020-03-16, 13:29 Монголд 1,342 4
"Зовж" байгаа хүмүүст

Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш.

-Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний дотоод гэгээн сэтгэлийн дэргэд ѳчүүхэн зүйл. Бүх зүйлийг мѳнгѳѳр хэмжээд ирэх цагт хүмүүс чамайг хүн биш мѳнгѳ гэж хардагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Ах дүүс амраг садан тань чамаас мѳнгѳ салгах гэж, найз нѳхѳд тань чамаар даалгах гэж, хэн нэгэн чиний мѳнгѳнд шунан худлаа зусардаж эхлэх цаг дор чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. Баярхан бусдад гайхуулах, сагсууран бусдыг доромжлох, ѳѳрийгѳѳ ихэд дѳвийлгэн тоож эхлэх үйлдэл бүхэн үүний эхлэл. За тэгээд хэн нэгнээс мѳнгѳѳ харамлан хардах үйл болгон зовлонгийн эхлэл. Дуртай ажлаа хийгээд түүнээсээ сэтгэлийн таашаал авч, үүний тѳлѳѳ олж буй мѳнгѳ нь амьдралд тань хүрэлцэж байхад сэтгэл амар амгалан байж чаддаг.

-Их эрх мэдэлтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Эрх мэдэл олон асуудлыг шийдэхэд тусалдаг хэдий ч мѳнхийн зүйл биш. Бусдаас давуу байдлаа мѳнхийн юм шиг тѳсѳѳлж, эрх мэдлээ буруугаар ашиглаж, бусдад бардамнан дээрэлхэж эхлэх цагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Муу хүмүүс чиний эрх мэдлийг буруугаар ашиглан хамтдаа баяжихыг санал болгох үед, эрх мэдлээ ашиглан хэн нэгэнд давуу байдал олгосныхоо тѳлѳѳ авилга авч эхлэх үед, эрх мэдлээ буруугаар ашиглан хууль дүрэм журмыг зѳрчиж эхлэх үед чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. 

Хууль зѳрчин буруу шийдвэр гаргасныхаа тѳлѳѳ, шуналдаа хѳтлѳгдѳн их хэмжээний авилга авсныхаа тѳлѳѳ, эрх мэдлээрээ далайлган хэн нэгнийг ихээр гомдоож хохироосныхоо тѳлѳѳ чи үргэлж айдаст автан “хэзээ нэгэн цагт баригдах вий” гэдэгтээ шаналж явах болно. Хийж бүтээж буй бүхэн тань бусдын сэтгэлгээгээ ѳѳрчлѳх, амьдралаа шинэчлэхэд тус дэм болдог бол тэр хүн сэтгэл амар амгалан байж чаддаг.

-Олны танил болж нэр алдартай байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Нэр алдар хүндэтгэл, хайрыг чамд авчирдаг хэдий ч мѳнхийн зүйл биш. Бусдын хайранд бялуурч, хүндэтгэлд халуурч, ѳѳрийн биеэ ихэд тоон ярваганаж эхлэх цагт чиний ЗОВЛОН эхэлнэ. Бусдыг дорд үзэн ѳѳрийгѳѳ ихэд дѳвийлгэн, хүссэнээр нь хүндлэхгүй бол уурлан хилэгнэж, танихгүй бол дээрэлхэн доромжилж эхлэх үед чиний мѳн чанар үгүй болж эхэлдэг. Хэт их магтаал бусдыг үл ойшооход хүргэж, хэт их зусардалт ѳѳрийгѳѳ “тэнгэрийн амьтан” мэт ѳргѳмжлѳхѳд хүргэж, хэт их бардамналт энгийн амьдралаар амьдрах чадваргүй болгодог. Цаг хугацааны урсгалд бусдад мартагдаж эхлэх үед чи бусадтай адил энгийн амьдарч чадахгүйдээ бухимдан архи ууж, агсамнан тэнэгтэж, бусдад гомдоллоход хэн ч чамайг тоохгүй. Хичнээн ихээр чамайг магтан зусардаж байвч хамгийн даруу, энгийн байж чаддаг хүний сэтгэл амар амгалан байж чаддаг.

Амьдралд тохиолдож буй зовлон бэрхшээл бүхэн чамайг шалгаж байгаа шалгуур. Анхны бэрхшээлийг давахад амаргүй. Бүх боломж үгүй мэт санагдах хэдий ч заавал нэгэн гарц байгааг олж харах мэдрэмжтэй бай. Ийм мэдрэмжгүй олон олон хүмүүс мѳнѳѳх саад бэрхшээлийн ѳмнѳ сѳгдѳн цѳхѳрч, одоог хүртэл тэндээ оршиж буйг чи анзаарах болно. Эхний саад бэрхшээлийг давсаны дараа дараа дахиад л илүү том саад бэрхшээл чиний ѳмнѳ тулгардаг. Түүнийг хичээж байгаад л давах хэрэгтэй. Саад бэрхшээл бүхнийг давах тусам чиний ѳмнѳх боломжууд улам томорсоор байдаг. Энэ нь чамайг хүчирхэг болгох алхам. Чи боломжуудыг томоор харах тусам сэтгэлгээ чинь улам задарсаар байдаг. “Холын зорилготой хүнд ойрын зовлон үгүй” гэдэг нь үнэн. Үргэлж зовлонгоо тоочин бусдад гомдоллож байдаг хүнээс, саад бэрхшээл бүхнийг давж гарсаар боломжуудыг олж хардаг хүн үргэлж ялгарч байдаг. Яг үнэндээ энэ ертѳнцѳд эргэж ирэхгүй ҮХЭЛ, эдгэшгүй хүнд ѲВЧИН ѳѳс бусад нь тийм ч хэцүү зовлон биш.

Бүтээгүй хайр дурлалаас болж хүн зовдоггүй, ѳѳрийн сонголт буруугаас, санаа бодлоо зѳв илэрхийлж чадаагүйгээс, эсвэл бүрэн ойлголцож чадаагүйгээсээ шалтгаалж шаналдаг. Мѳрѳѳдѳл тань биелээгүйгээс болж хүн зовдоггүй. Аливаа зүйл ѳѳрийн цаг хугацаатай. Цаг нь болоогүй бол хичнээн хичээгээд ч бүтдэггүй зүйл цаг нь болохоор аяндаа бүтэж эхэлдэг. Залуу байхдаа ѳѳрийгѳѳ ихэд ухаантай гэж бодож сагсуурдаг байсан араншин насны эцэст гэнэн тэнэг байсан мэт санагдах нь бий. Хэн нэгэнтэй муудалцан гомдож, бас үзэн ядаж байсан бүхэн хэзээ хойно эргэн дурсахад “шал хѳгийн” мэт санагдах нь бий. Ѳнѳѳдѳр биднийг айлган тэвдүүлж буй КОРОНА ВИРУС нь бидний хувьд зовлон биш, бидний мѳн чанарыг шалгаж буй шалгуур юм шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн чанадаа ѳѳрѳѳ чимээлж, амар амгалан байх нь танд тус болно доо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-16                                                                                                   

Улаанбаатар хот

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419