Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2020 оны 1 сарын 1-нээс өмнө амжин, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн билээ.
Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших ба тойрог нь ч тодорхой болж, Баянзүрх дүүрэгт бэлтгэл ажлаа эхэлсэн байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх тушаал гарган, түүнийг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ.
Тэр бүү хэл Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын хамтарсан тушаалаар олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ы өдрийг "Хүүхэд-Эрхэм хэрэглэгч" үндэсний өдөр болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм байна.
Дашрамд дурьдахад Б.Баярсайхан нь жүжигчин Б.Амараагийн эгч бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН, МАН-аас нэр дэвшигчдийн имиж бүрдүүлэлтийг хариуцан ажилласан аж.