Санхүү Эдийн Засгийн Их Сургууль "Amazon"-той хамтын гэрээ байгууллаа
Санхүү эдийн засгийн их сургууль нь 2015 оноос эхлэн “Энтрепренер, эко их сургууль” болох зорилго тавин ажиллаж буй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглан, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах Ухаалаг цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Шинэ төрлийн Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан сургалтыг энэ хугацаанд тасралтгүй хүргэх үүднээс үүлэн технологиор дэлхийд тэргүүлэгч "Amazon Web Service AWS" /www.amazon.com/ компанитай хамтарч сургалтыг дижитал, цахим хэлбэрээр тасралтгүйгээр оюутан суралцагсад хүргэхэд техникийн аливаа тасалдалгүйгээр түргэн шуурхай холбогдоход IT, инженерчлэлийн шийдлийг хариуцан авч ажиллахаар хамтын гэрээнд төлөөлөн гүйцэтгэгч компантай хамтын гэрээ байгууллаа.
Тус технологийг нутагшуулахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг тус компаний Монгол Улс дахь албан ёсны түнш компани болох FIBO CLOUD компани бүрэн хариуцан ажиллаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.