ИНЕГ: Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг угтах боломжгүйг анхаарна уу!
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Сөүл, Берлин-Москва, Токиогоос Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа зорчигчдыг "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас тусгаарлах байр руу шууд авч явах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг Иргэний нисэхийн Ерөнхий газраас анхаарууллаа.
COVID19 вирусын халдвараас урьдчилан сэргийлж, зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг иргэдэд сануулж байна.
Зорчигчдын тээшийг ариутгал хийж тодорхой хугацааны дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгох ажээ.