Коронавирус эдгэсэн ч “сорви” нь үлддэг
Өнөөдөр дэлхий даяар нийт 128,000 хүн Ковид-19-ийн халдвар авч, тэдгээрийн 70,000 орчим нь эдгэрсэн байна. Гэвч эдгэсэн хүмүүст дараа нь уушгиний багтаамж муудах, багтрах зэрэг шинж тэмдгээс гадна үргүйдэл хүртэл үүсч байгаа талаар мэдээлэл байна. Тэгвэл дараах судалгаануудад анхаарлаа хандуулна уу.
Хонг Конгийн эмч нарын олж тогтоосноор “Уушгины үйл ажиллагаа муудах”
Ковид-19 вирусийг тусаад эдгэсэн хүмүүсийн уушгиний багтаамж мэдэгдэхүйц буурч байгааг Хонг Конгийн эмнэлгийн эрх баригчид анзаарчээ. Тэд уг вирусийн халдвар аваад эдгэсэн эхний бүлэг хүмүүсийн биеийн байдлыг ажиглахад 2-3 хүний уушгины багтаамж 20%-30% хүртэл буурсан байсан аж. Эмч нар хэдийгээр өргөн хүрээний судалгаа хийгээгүй ч, эхний ээлжинд эдгэрсэн 12 өвчтөний бүлгийг судалсны дараа дээрх үр дүнг ажигласан байна.
“Өмнөд Хятадын өглөөний сонин”-д бичсэнээр халдварт өвчний тэргүүлэх мэргэжилтэн хэлэхдээ “Ковид-19 тусаад эдгэсэн хүмүүс хожим бага зэрэг хурдан алхахад л амьсгаадаж, багтрах шинж тэмдэг илэрч байна” гэжээ. Гэвч энэ нь тийм ноцтой биш бөгөөд хүмүүс уушгины багтаамжаа сайжруулахын тулд зүрх судасны дасгал хийхийг зөвлөжээ.
Мөн эдгээрээс гадна вирусийн дараа өөр ямар урт хугацааны сөрөг нөлөө үүсэхийг урьдчилан таамаглахад бэрх байна гэжээ.
Хятадын мэргэжилтнүүдийн тогтоосноор “Үргүйдэл”
Вируслогич эрдэмтэд коронавирусээр өвчлөөд эдгэсэн эрэгтэйчүүдэд баярлах болоогүйг анхааруулсан байна. Учир нь Ковид-19 вирус нь эрэгтэйчүүдийн бэлгийн тогтолцоонд аюул учруулж, үргүйдэлд хүргэх байдал ажиглагдаж байгааг Хятадын мэргэжилтнүүд сануулжээ. Тиймээс ялангуяа нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүд үргүйдлийн шинжилгээ өгөхийг Ухань хотын Тунжи анагаах ухааны коллежийн нөхөн үржихүйн төвийн мэргэжилтэн Ли Юфэнг-ээр удирдуулсан шинжээчдийн баг зөвлөсөн байна.
Үргүйдэл үүсч байгаа тухай энэхүү мэдээллийг Хятадын Global Times сонины сайтад энэ сарын 12-ны өдөр нийтэлжээ. https://www.globaltimes.cn/content/1182389.shtm
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.