Канад улсад хийгдсэн коронавирусийн вакцин туршилтын шатанд оржээ
Дэлхий даяар COVID-19 тахлын эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл Канадад боловсруулж буй вакцин туршилтын шатанда орсон байна. Тус улсын Саскачеван мужийн их сургуулийн мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакциныг туршилтын шатанд оруулсан анхны барууны эрдэмтэд болж байгаа юм.
2020 оны 1-р сард буцаж Саскачеваны их сургууль Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас COVID-19 вакцины ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авчээ.
Түүнээс хойш судлаачид энэхүү үйл хэрэгт зориулсан олон тооны хандив, дэмжлэг хүлээн авсан байна.
Хэдийгээр вакцин гаргаж авах хүртэл нэг жил орчим хугацаа шаардагдах боловч Саскачеваны их сургуулийн Вакцин ба Халдварт өвчин судлалын салбар Олон улсын вакцины төвтэй хамтран вакциныг одоо амьтан дээр туршиж эхэлжээ.
Одоогийн байдлаар хүн дээр хэзээ туршиж болох талаар ямар нэг мэдээ байхгүй байна.
"VIDO-InterVac" компанийн гүйцэтгэх захирал, захирал Волкер Герц "SARS"-ийн анхны дэгдэлтийг судалсны үндсэн дээр эрдэмтэд яг ямар бүтэцтэй вакцин гаргаж авах төсөөлөлтэй болсон гэнэ.
Судалгааны ажил дуусахад хэдхэн долоо хоногийн хугацаа үлдээд байгаа тул бүх зүйл бүтнэ гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Гуравдугаар сарын 6-нд "VIDO-InterVac" компани COVID-19-тэй тэмцэхэд дэлхийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах зорилготой 26.7 сая ам.долларын санхүүжилт өгсөн юм.
Канад улсад халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 3-р сарын 12-ны өдрийн байдлаар 117 хүн коронвирусаар өвчилсөн болох нь батлагдаад байгаа аж.
Тус улсын эрүүл мэндийн яам энэ өвчнийг агуулаагүй тохиолдолд канадчуудын 70 хүртэл хувь нь коронвируст нэрвэгдэх боломжтой гэсэн тооцоо гаргажээ.