Франц иргэнтэй ойр байсан 207 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарав
"COVID19" халдвартай франц иргэний хамт онгоцоор ниссэн, галт тэргээр зорчсон, гар барьсан зэрэг нэг, хоёрдугаар хавьтлын 207 хүний шинжилгээний хариу "сөрөг" буюу халдваргүй гарсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-ны 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу "сөрөг" гараад байсан бол өнгөрсөн шөнө 58 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарсан байна. Үүнд Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан, Английн иргэнээс авсан сорьцын хариу мөг багтаж байгаа аж.