Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн: Монгол ахан дүүсээсээ хүсэх зүйл байна

2020-03-13, 12:19 Монголд 2,244 9
Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн: Монгол ахан дүүсээсээ хүсэх зүйл байна
Нэгэн зүйл. Коронавирус гэдэг аюулт хурц тахал эх дэлхийг маань нөмөрч, богинохон хугацаанд тун хурдацтай тархаж олон хүний амь насыг авч одон, өдрөөс өдөрт түм буман хүмүүсийг зовлон шаналалд яаж унагаж байгааг бид харж байна.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Энэ өвчин сар гаруйгийн өмнөөс эх орны маань хаалга үүдийг тогшиж эхэлсэн бол өнөөдөр бидний босгосон хил хязгаар, саад тотгорыг даван хажууд хүрээд ирчихлээ. Хэнбугай нь ч өнөөдөр хайртай хүмүүсээсээ хэзээ хагацан салахыг хэлж мэдэхгүй болчихлоо.  Нэгэнт байдал иймдээ тулсан энэ үед хэн нэгний хийсэн алдаа дутагдал гэм нүглийг шүүн  хэлэлцэхээсээ өмнө бат бэх эв нэгдэлтэй, хүлээцтэй байж хамтын хүчээр энэ аюулыг давах болоод байна.  
Нэгэн зүйл. Францын “Арева майнз”  одоо бол “Орано” гэх компани нь олон жилийн өмнөөс Монгол нутгийн маань ар араасаа түмэн осол аюул дагуулдаг баялаг ураан руу гэтэж эхэлсэнийг бид бүхэн мэднэ. Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэсэн мөн  үүнийгээ  амьдралынхаа эцсийн зорилго хэмээн эндүүрсэн, манай төр засгийн өндөр албанд шургалсан шуналын дэвүүд  одоо бол уучилшгүй гэмт хэрэгтнүүд ураан олборлох, атомын цахилгаан станц байгуулахын тулд бүр энд тэндхийн хог хаягдлыг нь хүртэл зөөн авчирч булшлан ашиг олохын тулд улайран хошуурцгааж эхэлсэн. Үүнийг зогсоож,  эх орныхоо байгалийг харийнхны халдлагаас хамгаалан ирээдүйн үр ач нартаа онгон дагшинаар нь хүлээлгэн өгөхийг зорьдог нэгний хувьд яаж тэмцэж байсныг та бүхний зарим нь мэдэх байх. Бичгийн хүн миний хувьд би буу шийдэм агсаж, жад сэлэм эргэлдүүлээгүй, харин үзэг яндаг барьж, шуналтнуудын замд хөндөлсөн зогсохыг та бүхнийг уриалан дууддаг байсан.
 
Эх орноо гэсэн сэтгэлтэй ТББ-ууд нэн ялангуяа харь холд амьдардаг Анужин /Golomt.org/ бүсгүйтэй  хамтран эрх баригчидтай олон жил үзсэндээ. Аревагийнхан Дорноговь аймагт урааны хайгуул хийж эхлэх үеэс л ураан бол хэн нэгний гарын үзүүрээр хийдэг бизнес биш болох нь амьгүй, эрэмдэг зэрэмдэг төл мал олон зүйлээс тодорхой болж байлаа. Харин манай шуналын дэвүүд үхэн хатан зүтгэсээр хахаж цадталаа хахууль аван олборлох ашиглах эрхийг нь тэдэнд гардуулсан. Бид гол буруутнаа харийн цөлмөгчдөөс хайх биш харин тэдний өмнө хамаг үүд хаалгаа нээж өгчихөөд хэдэн ногоон цаасны өмнө өрөвдөлтэйгээр өвдөг сөхөрсөн авилгачидтайгаа хатуу тооцоо хийх ёстой байлаа. Гэтэл тэгэж чадаагүй, бид  хувиа бодож довоо шарлуулаад Солонгосчууд аятай нэгдэж хэдэн тэмцэгчдээ ч дэмжиж хөдлөөгүй.   
 
Нэгэн зүйл.  Ямар үйл нь хатгасан юм бүү мэд тахлын халдвар аваагүй тэсэн үлдэж байсан эх орон руу маань хаа холын Франц улсаас нөгөө алдарт “Арева” компаний төлөөлөгч нэг нөхөр өвчний вирус биедээ тээгээд ирж. Тэрийг нь мэдсээр байж, мөн л манай авилгачид зуучлан хаах ёстой байсан хоригоо нээгээд оруулчихсан нь өнөөдөр ямар олон  хүнийг айдас хүйдэсд автуулж, ямар их зардал чирэгдэл болж байна аа. Хурц тахлын энэ вирус ашгүй авилгачдын үүрийг дотроос нь эвдэн бусниулахад дөхөм үзүүлж магад гэсэн горьдлого төрүүлж байна.
Хоорондоо эвлэлдэн нийлэхдээ маруухан цөөхүүлээ бид энэ өдрүүдэд хоёр хуваагдаж,  франц өвгөнийг алж шатаа, булаад хая, бушуухан хөөгөөд явуул гэж нэг хэсэг хашгирч байхад нөгөө хэсэг нь хүнийх нь хувьд өрөвдөж, хурдан эдгэрээсэй, эрүүлжээсэй, манай Монгол эмч нар чадна аа гэсэн сэтгэлээр түүнд хандаж байна.
“Эзэндээ зодуулж байгаа нохойг нэмэж битгий өшиглө” гэж нэг үг байдаг. Үйлийн үрээ өөр дээрээ тээж ирсэн энэ эр өвчиндөө туйлдаж, дээр нь сэтгэл санааны хувьд гүн дарамтанд орсон байхыг сонсоод дайсагнах үзэл дотор минь хичнээн оволзож байвч, хүнийх нь хувьд, ар гэр үр хүүхдийнх нь өмнөөс өрөвдөх сэтгэл төрөн яаж түүний зовлонгоос нимгэлэх учраа олохгүй суутал харин хар багын нэг найз маань  аль хэдий нь хоол унд хийгээд эргэчихсэн тухайгаа өөрийнхөө хуудсанд бичсэнийг олж хараад баярласан гэж учиргүй.
Монгол хүн байна даа, ямартаа ч гэсэн утасдаж мэнд амрыг нь асуулаа. Биеийнх нь халуун буурч сайжирч байгаа талаар Франц эр ярьж, Батсүх найзын маань 8 настай ачийнх нь түүнд  “Хурдан эдгэрээрэй” гэж бичээд явуулсан өөрийнхөө гараар сарийлган зурсан зургийг нь аваад сэтгэл нь маш их хөдөлсөн  тухай ярихыг сонсоод баярлаж, бага боловч дотор онгойлоо. Онгоцоор хамт нэг суудал дээр зэрэгцэн сууж ирээд хаа хол  Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ямаатын ууланд хорионд орчихсон Англи өвгөний  биеийн байдлыг аймгийн засаг дарга Д.Батсайханаас утасдаж асуулаа. Өчнөөн хоночихоод байхад ханиалгахгүй, халуурч бүлээрэхгүй байгаагий нь сонсоод  дотор бас уужирлаа. Харж хандаж, асууж байхыг тэнд байгаа найз нөхдөөсөө хүслээ. Энэ хоёр нөхөр чинь хоёулаа маньтайгаа адилхан жар гарчихсан энэ айхтар вирусын хувьд “эмзэг бүлгийнхэн” юм билээ.
 
Нэгэн зүйл. Хамт ирсэн улсууд түрүүчээсээ халдвар аваагүй байгаа талаар мэдээллийг сонсох бүрт бидний эх орны онгон байгальд орших нууцлаг далдын хүч, үүн дээр төрж өссөн бидний дархлаа, чадавхийг гайхаад баршгүй.  Бид ийм л гайхалтай нутагт төрж өсөх хувьтай улс юм.
 
Дэлхийн бүх хүн төрөлхтөн өнөөдөр бидний зүг анхааралтай харж байгаа. Авсан өвчин эмгэгдээ шаналж байгаа харийн дайсан ч гэсэн бидэнтэй адилхан гэр бүл, үр хүүхэдтэй л байж таараа. Халдвар авсан энэ хүн хурдан түргэн эдгээсэй, ар гэрийнхэн нь амар амгалан байгаасай гэж бүгдээрээ Тэнгэр Бурхандаа залбиръя даа
 
Ш.Пүрэвсүрэн                       
2013-3-13

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419