Европын холбоо сайн дураараа нутаг буцсан цагаачдад 2,000 евро өгнө
Европын Холбоо Грекийн хил дээр олноороо ирээд буй цагаачдад эх орондоо буцаж очиход нь зориулж тус бүр 2000 евро төлнө гэж мэдэгджээ
ЕХ-ны Дотоод хэргийн асуудал эрхэлсэн комиссар Йлва Йоханссон уг төлөвлөгөөг Пүрэв гаригт Афин хотод Грекийн засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр гаргасан аж.
Энэхүү саналыг ердөө 4-р сарын 12-ны дотор хүлээж авах ёстой бөгөөд зөвхөн 1-р сарын 1-ээс өмнө ирсэн цагаачдын хувьд хүлээж авах боломжтой гэжээ
Одоогийн байдлаар энэхүү хөтөлбөрт 5000 гаруй цагаачид хамрагдана гэсэн тооцоо байгаа юм.
Энэ сард олон мянган цагаач, дүрвэгчид Туркээр дамжин Грекийн арлуудад хүрч, хүлээн авах төвүүдийн ачааллыг нэмэгдүүлсэн байна. Эдгээр арлууд дахь цагаачдыг түр байршуулах хуарангууд нь 6000 хүний багтаамжтай ч өдгөө 42,000 цагаачид тэдгээрт байрлаж байгаа аж.
Тус арлууд дээр ажиллаж байгаа "Medecins Sans Frontieres" (MSF) сайн дурын байгууллагын мэдээлснээр цагаачдын 14000 гаруй нь хүүхдүүд байгаа гэнэ.