Хятадын эрдэмтэд Коронавирусийн үед илэрдэг шинж тэмдэг өөрчлөгдөж байгааг тогтоожээ
Коронавирус анх дэлгэрч байсан үе болон уг вирусийн одоогийн байдлын хооронд ялгаа байгааг Хятадын эрдэмтэд анзаарсан байна.
Уханьд байсан 89 өвчтөнд хийсэн ажиглалтаас харахад сүүлд өвдсөн хүмүүст илрэх шинж тэмдэг нь илүү сул байжээ. Өвчтөнүүдийг хоёр хэсэг болгон хувааж эхний хэсэгт 1-р сарын 16-22 нд, хоёрдугаар хэсэгт 23-29 ний хооронд халдвар авсан хүмүүсийг тус тус хувиарласан байна.
Эхний хэсгийн хүмүүс нь өндөр халуурах, ядрах, булчин өвдөх, их хэмжээний цэр гарах, лимфоцит бага байх зэрэг шинж тэмдэг илэрч байсан бол хоёрдугаар хэсгийнхэнд эдгээр шинж тэмдэг сулхан илрэх, зарим нэгд нь бүр огт илрээгүй байна.
Харин ханиалга, дотор муухайрах, суулгалт, цээж хөндүүрлэх нь бүх өвчтөнд адилхан илэрч байжээ.
Энэ ажиглалтаар "сүүлд халдвар авсан хүмүүст илрэх анхны үеийн шинж тэмдэг нь сул болсон, вирус нь аажмаар өөрчлөгдөн, улам бүр ханиад томууны вирустэй төстэй болж байгаа бололтой" гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.
Үүнээс харахад уг вирус нь хүний биед ороод удаан хугацаагаар ямар нэг байдлаар өвчний шинж илрэхгүй байх шинжтэй болж байгаа ба уг вирус нь мутацид орж өөрчлөгдөж байгааг харуулж байгаа юм.
Энэ сарын эхээр Хятад дахь халдварт өвчнийг хянах төв нь 72314 хүн коронавирусын халдвар авсныг илрүүлсэн байна. Бага болон болон өсвөр насны хүүхэд тухайн вирусийн халдварт хамгийн бага өртөж байгаа ба нийт өвчтөний 1%-ийг эзэлж байгаа тухай уг төв мэдээлсэн билээ.
COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 вирус нь өнгөрсөн оны 12-р сараас Хятадад анх илэрч байсан бол одоо дэлхий даяар 100 000 давсан хүн өвчилж 365 мянган хүн нас бараад байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.