Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Трюдогийн COVID-19 вирусын шинжилгээ эерэг гарснаар түүнийг яаралтай тусгаарлаад байгааг "CNN" мэдээлжээ.
Коронавирусын халдварын шинж тэмдэг түүнд хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь харьцангуй сайн байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн Жастин Трюдо одоогоор шинжилгээнд хамрагдаагүй байгааг мэдэгдсэн байна.
Тодруулбал "Ерөнхий сайдын биеийн байдал сайн бөгөөд шинж тэмдэг илрээгүй. Эмч нарын зөвлөмжийн дагуу тэрбээр 14 хоногийн турш тусгаарлалтанд байна. Шинж тэмдэг илрээгүй байгаа тул шинжилгээнд хамруулахгүй" гэжээ.