Токио-2020 олимпийн наадмын бамбарыг анх удаа олон нийтэд хаалттай байдлаар асаажээ
2020 оны Токиогийн Олимпийн галт бамбарыг Грек улсын Олимпиад хотод өчигдөр /2020.03.12/ асаажээ. Гэхдээ коронвирусийн нөлөөгөөр бамбар асаах ёслолыг түүхэндээ анх удаа үзэгчидгүйгээр зохион байгуулсан аж.
Олон улсын Олимпийн хороо коронавирусийн халдвар олон улсын хэмжээнд эрчимтэй тархаж байгаа учраас тус наадмыг 1-2 жилийн хугацаатайгаар хойшлуулах санал гаргасан боловч тус холбооны гишүүн орнууд үүнийг нь төдийлөн дэмжихгүй байгаа юм.
Үүний зэрэгцээ зохион байгуулах орон боох Японы тал тус наадмыг хуваарийн дагуу эхлүүлэх сонирхолтой байгаа. 2020 оны зуны Олимп 7-р сарын 24-өөc 8-р сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх билээ. Тус бамбарыг 7 хоногийн турш Грек даяар буухиалсны эцэст 3-р сарын 19-нд Япон улсад хүлээлгэн өгөх юм.