Япон компани коронавирусийг 15 минутын дотор илрүүлдэг тест худалдаанд гаргана
Японы "Kurabo Industries" компани пүрэв гаригт 15 минутын дотор Коронавирусийн шинжилгээ хийдэг төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсэн болохоо зарлажээ.
Энэхүү мэдэгдлитйг гаргасны дараа тус компанийн хувьцааны ханш 25 хувиар өссөн байна.
Нэхмэл эдлэл, химийн бодис, эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэдэг "Kurabo Industries" компани нь энэхүү төхөөрөмжийг 2-р сарын 3-наас эхлэн боловсруулж эхэлсэн бөгөөд 3-р сарын 16-аас эхлэн дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж эхлэх аж.
Одоогийн байдлаар тус төхөөрөмжийн үнэ хэд байх нь тодорхойгүй байна.