Америкийн цэргүүд Афганаас гарлаа гээд байдал дээрдэхгүй

Америкийн цэргүүд Афганаас гарлаа гээд байдал дээрдэхгүй

Вашингтон нь Талибуудтай харилцан тохиролцоонд хүрч 135 хоногийн дотор Афганистанд байгаа цэргээ 8.6 мянга болтол хорогдуулах үүрэг хүлээн цэргээ гаргаж эхэлсэн тухай мэдэгджээ. Энэ тохиролцоогоор 14 сарын дотор АНУ бүх цэргээ татах ёстой боловч уг гэрээг хийсний дараагаас эхлэн Талибанчууд Афганистаны эрх баригчдын эсрэг үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн учир төлөвлөгөө бүрэн хэрэгжихгүй болов уу хэмээн олон шинжээчид үзэж байгаа юм.

2-р сарын 29 нд Катарын Доха хотод АНУ-ын төлөөлөгч нар Талибаны төлөөлөгчтэй уулзаж энэ тохиролцоонд хүрсэн ба Талибууд үүний хариуд Америкийн цэргийн объект, Афганистаны үндэсний батлан хамгаалах хүчний байгууллагад халдахгүй байх үүрэг хүлээсэн билээ.

Мөн Талибууд болон Афганы армийнхан олзлогдогсдыг солилцохдоо “ бүх хүний бүх хүнээр” гэсэн зарчим баримтлах болж, Кабул 5000 орчим хүн суллах бол, Талибууд 1000 гаран хүн суллах бололтой.

Пентагон цэргээ гаргах боловч шаардлагатай гэж үзсэн үедээ Афганистан дахь Аль-Каидын бүлэглэл, Исламын улсын салбарыг (Афганистанд Вилаят Хорасан гэсэн нэртэй болсон) устгах хүч хэрэглэх эрхтэй байхаар тохирсон юм.

Байдал дээрдсэнгүй

Өнөөгийн Афганистаныг Судлах Төвийн захирал Омар Нессар нь “энэ гэрээнд дотроо зөрчилдсөн олон зүйл байгаа учраас, тэр дундаа АНУ Афганистаны хооронд хийсэн өмнөх гэрээ хэлцэлтэй зөрчилдсөн зүйлс их байгаагаас болж уг гэрээ хэрэгжихгүй болов уу, яваандаа АНУ энэ гэрээнээс гарах байх” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тохиролцоонд хүрснээс хойш хэдхэн хоногийн дараа байлдааны ажиллагаа сэргэсэн төдийгүй талибын хэвлэлийн төлөөлөгч нь олон улсын цэргийн хүчний эсрэг ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй боловч Афганистаны армийн эсрэг хүч хэрэглэх болно гэж мэдэгджээ.

3-р сарын 4 нд Америкийн цэргүүд Талибаны байрлалыг агаараас буудаж, үүнийгээ хамгаалах ажиллагаа байсан, Афганий армийн нэгэн шалган өнгөрүүлэх цэгийг Талибууд дайрсны хариу байсан гэж мэдэгдсэн байна. Америкийн офицерын мэдэгдсэнээр бол энэ дайралт нь сүүлийн 11 хоногт Америкийн цэрэг Талибаны эсрэг хүч хэрэглэсэн анхны үйлдэл бөгөөд тэд өөрсдийн холбоотны аюулгүй байдлын төлөө зохих хариуцлага хүлээж байгаа гэдгийг онцолсон төдийгүй Талибууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж хэлсэн байна.

Афганистаны засаг захиргаанаас мэдээлснээр, 3-р сарын эхний гурван хоногт Талибууд тэдний эсрэг 76 удаагийн халдлага үйлдсэн ба үүний эсрэг авсан арга ажиллагааны үр дүнд Талибын 85 цэргийг устгасан гэжээ.

Зарим тоймч нь Талиб бол нэгэн удирдлагатай цогц бүлэг биш учраас тохирсон гэрээг яг таг баримтлах магадлал бага, дээрх тохиролцооны чимээ алс бөглүү байх зарим зэвсэгт бүлэгт хүрч амжаагүй, бас Афганы армийнхан болон Талиб хоорондын зөрчил дэндүү гүн учир энэ гэрээнд заасан зүйлүүд зөрчигдөж байгаад гайхах хэрэггүй гэж тэд үзэж байгаа юм байна.

Энэ тохиролцоог бүрэн хэрэгжихэд  Афганистаны удирдагч нар луу халдсан үйл ажиллагаа болон засгийн эрх барьж байгаа хүчний дотоод хямрал ихээхэн саад болох бололтой.

3-р сарын 6 нд Кабулд болсон «Хезбе и-Вахдат» намын дарга агсан Абдула Али Мазари-ийн амь насаа алдсаны дурсгалд зориулсан үйл ажиллагааны үеэр үл мэдэгдэх хүмүүс зэвсэгт халдлага хийж 30 гаруй хүн хохирогч болсон бөгөөд энэ үйл явдалд оролцож байсан ерөнхий сайд Абдулла Абдулла  ямар нэг байдлаар гэмтэж шархдаагүй байна.

3-р сарын 9 нд Кабул дахь ерөнхийлөгчийн ордонг чиглүүлэн 2 пуужин харвасан ба тухайн үед сонгуульд ялсан хэмээгдэх Ашраф Ганигийн ерөнхийлөгч болох ёслол уг ордонд явагдаж байсан юм.

Ганигийн өрсөлдөгч Абдулла Абдулла нь мөн энэ үеэр бас өөрийгөө ерөнхийлөгч болсон гэж ёслол  үйлдэж байсан бөгөөд өрсөлдөгчийнхөө ялсан гэх сонгуулийн үр дүнг хүчингүй гэж үзэж байгаа юм.

Нэг дор болсон хоёр ерөнхийлөгч болох ёслол нь Вашингтоны хувьд тааламжгүй зүйл төдийгүй “Афганистанд хоёрлосон засаглал тогтохыг АНУ хүлээн зөвшөөрөхгүй ” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна. Гэхдээ тэр дээрх хоёр хүнээс чухам хэнийг нь АНУ дэмжиж байгаа тухай ямар нэг зүйл хэлээгүй билээ.

Сонгуулийн өмнөх пиар

АНУ болон холбоотон улсууд болох Европын улс орнууд Афганистаны нутагт 2001 оноос байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ ажиллагааны үндсэн шалтгаан нь 2001 оны 9-р сарын 11 нд болсон террорист халдлага юм. Уг халдлагыг зохион байгуулагч Бин Ладеныг 2011 онд устгасан байна.

Америкийн цэрэг Афганистанд орон Талибуудыг засгийн эрхээс зайлуулсан боловч тэд партизаны дайн хийсээр өнөөг хүрчээ. Одоогийн байдлаар энэ цэрэг дайны ажиллагааны үеэр нийт 2,4 мянган Америкийн цэрэг хохирогч болсон гэдэг.

АНУ нь үе үе Талибаны байрлал руу агаараас цохилт өгөх боловч энэ нь одоогоор цэрэг болон улс-төрийн хувьд ямарваа нэг олигтой үр дүнд хүрсэнгүй ба Талибууд Афганистаны газар нутгийн ихэнх хэсгийг хянасан хэвээр байгаа билээ.

Тоймчдын үзэж байгаагаар Вашингтон нь энэ бүс нутагт барууны загвар бүхий улс төрийн тогтолцоо байгуулах гэсэн нь Афганы нийт олны ихэнхийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

"АНУ нь энэ дайнд гүн гүнзгий орсон учир ингээд л орхиод гарна гэж хүлээх хэрэггүй ба Талибуудтай хийсэн гэрээ хэлцэл нь АНУ-д удахгүй болох сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг төдий зүйл"  гэж зарим судлаачид анхааруулж байгаа билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419