Ц.Элбэгдорж: "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэж байна
Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, гадаадад оршин суугаа монголчуудыг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, яаралтай хагалгаанд орох иргэдийг авчрах юм.
Тэгвэл гадаад улсад байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээжээ.