Алдарт жүжигчин Том Хэнкс (Tom Hanks) болон түүний эхнэр Рита Вилсон (Rita Wilson) нар коронавирусийн халдвар авсан болохоо өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ.
Том Хэнкс, Рита Вилсон нар дуучин Элвис Преслигийн амьдралын тухай кино хийхээр хоёулаа Австрали улсад ирээд байхдаа халдвар авсан болохоо олж мэджээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан "Бид яг ханиад хүрсэн юм шиг ядарч, Рита бага зэрэг халуунтай байсан. Тиймээс бид хариуцлагатай байж зөв зүйлийг хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр коронавирусийн шинжилгээ өгсний үр дүнд эерэг хариу гарсан юм. Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс би өөрийгөө эхнэрийн хамт шаардлагатай хугацаагаар олон нийтээс тусгаарлах болно" гэж мэдэгджээ
Том Хэнкс тус вирусийн халдвар авсан болох нь батлагдсан хамгийн нэр нөлөөтэй хүн болоод байгаа аж.
Одоогийн байдлаар дэлхийд 121,258 хүн коронавурусийн халдвар аваад байгаагаас 4,151 нь амиа алдаад байгаа юм. Үүний дотор АНУ-д 1,150 хүн халдвар авсан болох нь батлагдаад байгаа билээ.