Коронавирусийн нөлөөгөөр коронавирустай холбоотой уулзалтуудыг цуцалжээ
АНУ-ын Гадаад харилцааны зөвлөл коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Нью-Йорк хотод баасан гаригт хийх гэж байсан "Коронавирусийн үед худалдаа хийх нь" гэсэн дугуй ширээний уулзалтыг цуцлав.
Гадаад харилцааны зөвлөл нь мөн 3-р сарын 11-ээс 4-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдах бусад уулзалтуудыг, түүний дотор Нью-Йорк, Вашингтонд болох ёстой дугуй ширээний уулзалт, АНУ-ын худалдааны хамтрагч нарыг угтсан арга хэмжээг цуцалжээ.
АНУ даяар вирусийн тархалтаас болж нийтдээ 1 сая хүн оролцох байсан 50 гаруй томоохон арга хэмжээ цуцлагдаад байна гэж гэж "Bloomberg News" мэдээлэв.
Гадаад харилцааны зөвлөл ийм шийдвэр гаргаснаар Нью-Йорк хотод болох ёстой байсан хэдий ч цуцлагдсан эсвэл хойшлогдсон асар олон арга хэмжээнүүдийн нэг болжээ. Үүний нэг жишээ бол жил бүр зохион байгуулагддаг Нью-Йоркийн авто шоу юм. Нью Йоркийн Автомашин Борлуулагчдын Холбоо ирэх сард болох ёстой байсан үзэсгэлэнгээ 8-р сарын сүүл хүртэл хойшлуулсан юм.
Коронавирусийн тархалтаас болж Нью-Йорк орчимд болох олон нийтийн арга хэмжээ хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа. Ялангуяа Нью Рошель дүүрэгт гарсан дэгдэлттэй холбоотойгоор их хэмжээний гомдол ирсний дагуу орон нутгийн эрх баригчид хяналтаа улам нарийсгаж байгаа аж. Үндэсний гвардийн цэргүүд дэгдэлтийн тархалтыг хянах зорилгоор олон нийтийн цуглардаг цэгүүдийг хаахад оролцоно гэж тус мужийн захирагч Эндрю Куомо хэвлэлийн бага хурал дээр хэллээ.