Дональд Трамп газрын тосны үнэ унасанд баяртай байгаагаа мэдэгдэв

2020-03-11, 15:25 Цаг үе 1,140 0
Дональд Трамп газрын тосны үнэ унасанд баяртай байгаагаа мэдэгдэв

"Нефтийн үнийн уналт нь хэрэглэгч нарын хувьд бол сайн зүйл" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.

"Шатахууны үнэ буурч байгаа нь хэрэглэгч нарт сайн зүйл" гэж тэрээр өөрийн твитертээ бичсэн бөгөөд нефтийн үнийн энэ уналтад “Саудын Араб, Орос буруутай.Бас худал хуурмаг мэдээлэл-энэ бүхнээс болж зах зээл уналтад орж байна” гэж цагаан ордны тэргүүн дүгнэсэн байна.

9-ны өглөөний байдлаар Brent маркийн нефтийн үнэ нь$33,48 болсон нь ICE-ийн тооцоогоор 35.5% уналттай байгаа юм. WTI  маркийн нефтийн үнэ 38%-иар унаж $29.96 болсон байна. Орой үнэ бага сэргэснээр Brent –ийн үнэ $36.4 хүрчээ.

Нефтийн үнэ ингэж унахад нөлөөлсөн гол шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт болсон нефтийн олборлолтыг багасгах тухай тохиролцоонд хүрч чадаагүй явдал юм. ОПЕК+тохиролцоог шинэчлэн сунгахыг ОХУ эсэргүүцсэн ба хоёрдугаар улиралд өмнөх тохиролцоог ямар ч өөрчлөлтгүй сунгах  сонирхолтой байгаагаа тэд илэрхийлж байсан билээ. Энэ тохиролцоог 2019 онд хийсэн бөгөөд 2020 оны 4-р сарын 1 хүртэл хүчинтэй байх юм.

Мөн коронавирусээс болж нефтийн хэрэглээ багасан, олборлолтыг дахин бууруулах шаардлагатай болсон юм. Сар болгон гардаг мэдээллээр ОПЕК нь 2-р сард олборлолтоо тооцож байснаас өдөрт 230 000 баррел-аар багасгасан байна.

Урьд өмнө хийж байсан тооцоо таамаг өөрчлөгдөх болсон шалтгаан нь  COVID-19 бөгөөд ОПЕК-ийн тооцож байгаагаар энэ өвчнөөс болж Хятад болон бусад үйлдвэрлэлийн бүсийн шатахуун хэрэглээ ихээхэн багасах бололтой.

Нефтийн олборлолтоо бууруулах ОПЕК+ тохиролцоо нь Оросын хувьд ашиг багатай байсан ба тэд олборлолтоо бууруулснаар ОПЕК-ын бус улсууд тэр орон зайг нь эзэлж авсан болон энэ салбарын хөгжилд зарцуулах хөрөнгө мөнгө буурах болсон байна. ОХУ нь ОПЕК+ тохиролцооноос гарснаар дэлхийн зах зээл дээр өөрийн тоглолтыг хийж эхлэх магадлалтай.

“Гурван жилийн турш ерөнхийлөгч Трамп нь АНУ-ыг нефт болон хий олборлогч,экспортлогч тэргүүн гүрэн болгохоор зорьж их наядаар долларыг зарцуулан, улс дотроо нефт, хий олборлох хэмжээг эрс нэмэгдүүлсэн билээ” хэмээн Америкийн тоймч Том Луонго дүгнэсэн байна.

Барууны том банкнуудын тоймч нар нь Америкийн занарын хий, нефтийн олборлолт одоо ихээхэн хүнд байдалд орох төлөвтэй гэж үзэж байна.

“ОПЕК+ уулзалт дууссан боловч  ОПЕК-ийн цаашдын баримтлах бодлого нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Зах зээл дээрх илүүдэл нефтээс болж үнэ улам бүр буурах ба энэ нь ОПЕК-ын бус улсуудыг ч зах зээлийн нөхцөл байдлыг хэвийн болгох арга хэмжээ авахад хүргэх болно” гэж  Credit Suisse таамаглажээ.

“Одоогийн байдал нь АНУ дахь занарын олборлолтод ихээхэн том дарамт болох бөгөөд энэ төрлийн олборлолт нь WTI-ийн үнэ 1 баррель-40 $ доош нөхцөлд ашиггүй, алдагдал хүлээх болно” гэж Barclays анхааруулж байна.

Саудын Араб нь Орос улсад үнийн дайн зарласан гэсэн мэдээллийг үгүйсгэж байгаа тухай ТАСС мэдээллээ.

"Энэ бол худал зүйл. Бид, Саудын Араб нь Орос улстай үнийн ямар нэг дайн хийх бодолгүй байна" гэж хааны төлөөлөгч нар мэдэгджээ. Тухайн төлөөлөгч нарын хэлснээр Москва нь Эр-Риядын чухал түнш, энэ төрлийн зах зээлийн маш том оролцогч гэнэ. Мөн ОПЕК+ тохиролцоонд хүрч чадахгүй бол Saudi Aramco нь 4-р сард ямар нэг хориглолт хязгааргүйгээр үйл ажиллагаагаа явуулах болно гэжээ.

Олон эх сурвалж нь одоогийн нефтийн зах зээл дээр болж байгаа үйл явдлын буруутныг энэ тохиролцооны  бүх л талууд, тэр дундаа томоохон тоглогч нарыг гэж нэрлэж байгаа юм.

Энэ зах зээлийн хямралт байдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин нь эдийн засгийн асуудлаар сайд нарын уулзалт хийсэн байна.

Энэ уулзалтын үеэр эрчим хүчний сайд Новак нь Орос улс ОПЕК+тохиролцоонд хүрч чадаагүй явдлаас болж үүсэн гарах үр дагаварт бэлэн байгаа гэдгийг хэлж одоогийн зах зээлийн байдал нь тэдний тооцож байсан тодорхой хувилбарын дагуу явагдаж байгаа гэжээ.

Эрчим хүчний сайдын хэлснээр бол Оросын нефтийн салбар нь өөрийн гэсэн хангалттай нөөцтэй, санхүүгийн хамгаалалттай гэнэ. Энэ салбар нь “зах зээлийн үнэ нь таамаглаж болох ямар ч хэмжээнд хүрсэн байлаа ч” өрсөлдөх чадвартай гэжээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419