Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа
ОХУ болон Саудын Арабын хооронд газрын тосны үнийн дайн эхэлснээс болж дэлхийн зах зээл дээр тус бүтээгдэхүүний үнэ эрс буурч эхэлжээ. Өчигдөр Азийн зах зээл дээр газрын тосны дундаж үнэ 25 хувиар буурсан бөгөөд АНУ-ын зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 24 хувиар буурсан байна. Энэ нь 2008 оны эдийн засгийн хямралаас хойш үзэгдээгүй явдал юм.
Газрын тосны Брент индексийн үнэлгээ 27 хувиар буурснаар 1991 оноос хойших хамгийн доод түвшинд хүртлээ буурч нэг баррель 30 ам.долларт хүрсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Вена хотод болсон ОПЕК-ийн уулзалтаар Саудын Арабын тал Оросоос бүтээгдэхүүний гаралтаа өдрийн 1.5 сая баррелиар бууруулах санал тавьсанд татгалзсан хариу өгсөн юм. Үүнээс болоод ийнхүү дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн савалгаа үүсч байгаа аж.
Мөн Саудын араб өөрсдийн газрын тосны нийлүүлтээ өдрийн 9.5 саяас 11 сая болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь ирэх 4-р сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхлэх юм.