УИХ-ын дарга Г.Занданшатар болон ДЭМБ-ын зөвлөх багийн төлөөлөгчдөөс вирус илрээгүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх багийн 6 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байгаад 5 нь үлдээд байсан билээ. Эдгээр 6 хүн нь шинэ коронавирусийн халдвар эхний ээлжинд илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь тодорхой болсон.
Тэгвэл эдгээр 5 иргэний COVID-19 халдварын сорьц сөрөг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн төлөөлөгчидтэй уулзсан УИХ-ын дарга Г.Занданшатар сорьц өгч сөрөг буюу халдваргүй гэсэн хариу гарсан байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.