Ухань хот дахь коронавирусийн түр эмнэлгүүд бүгд хаагджээ
Хятад улс үхлийн аюултай вирус авсан өвчтөнүүдийг байрлуулах зорилгоор коронавирусын тахлын төв болох Ухань хотод баригдсан түр зуурын эмнэлгүүдийг хаалаа гэж муж улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
"CCTV"-ээр тухайн эмнэлгүүдэд ажиллаж байсан эмч, сувилагч нар хүнд цаг үеийг даван туулсны дараа хэрхэн баярлаж байгааг харуулсан зургуудыг нийтэлсэн байна.
Тэдгээр эмнэлгүүдийн заримыг нь ердөө 7 хоногийн дотор барьж дуусгасан аж.
Мөн Хятад улсын удирдагч Ши Жиньпин Ухань хотод айлчлал хийсэн байна. Коронавирусын тархалт хоёр сар гаруйн өмнө эхлэх үеэс нэгч өдөр амраагүй эмч сувилагч нарт тэрбээр баяр хүргэжээ. Ухань болон түүний ойролцоох Хубэй муж өвчинд хамгийн их өртсөн байсан боловч сүүлийн өдрүүдэд халдварын хэмжээ эрс буурсан бөгөөд сүүлийн 2 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм.