Путин, Ассад хоёр ямар тохиролцоонд хүрэв?

Путин, Ассад хоёр ямар тохиролцоонд хүрэв?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай утсаар ярихдаа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай 3-р сарын 5-нд хийсэн хэлэлцээнийхээ тухай дэлгэсэн байна.

“Башар Асад нь ОХУ, Туркийн ерөнхийлөгчдийн хооронд болсон хэлэлцээний үр дүнг өндрөөр үнэлсэн ба Сири улсын бүрэн байдлын төлөө террористуудтай хийж байгаа тэмцэлд ОХУ ихээхэн тус нэмэр болж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ” хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Путин Эрдоган нарын Москвад хийсэн хэлэлцээ нь 6 цаг үргэлжилж Сирийн хямралт байдлыг арилгах зорилготой хамтын баримт бичигт гарын үсэг зурснаар дууссан билээ.

Энэ уулзалтын гол үр дүн нь Идлибийн орчимд цэрэг дайны ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрсэн явдал юм.  Ингэснээр М-4 авто замын дагуух бүсэд Орос Туркийн хамтарсан эргүүл 3-р сарын 15 –наас ажиллаж эхлэх болно.

Хэлэлцээний дараа Туркийн ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Туркийн эсрэг хийх Сирийн армийн ямарваа нэг үйл ажиллагаанд хариу үзүүлэх эрх нь бидэнд бий гэж мэдэгдсэн ба энэ талаар ОХУ-тай нягт хамтран ажиллах болно гэж нэмэн хэлсэн байдаг. Идлиб орчмын байдлыг намжаахын тулд нэмэлт хүч татан авчирч, хяналтыг цэгүүдийг нэмж байрлуулах бодолтой байгаа тухайгаа мөн хэлсэн байна.

“Энэ хяналтын цэгүүд нь гал зогсоох тохироог л хянах болохоос биш ямарваа нэгэн талбай, бүсийг хянах зорилготой биш юм. Бид Оросуудтай энэ талаар зарим нэг тохиролцоонд хүрээд байна” хэмээн Эрдоган тайлбарлажээ.

Хэлэлцээний үр дүнд ЕХ ч бас сэтгэл өндөр байгаа бөгөөд олон тооны цагаач дүрвэгсдийг амьдран байсан нутагт оронд нь буцан очих боломжийг хоёр тал хангахыг хичээн ажиллах юм. Мөн ОХУ болон Турк нь Сирийн тусгаар тогтнол, улс орны  бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байгаа, мөргөлдөөн болж буй бүс нутгийн асуудлыг зөвхөн энхийн замаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа хамтарсан баримтад тодорхойлсон байна.

Хэлэлцээний дараа НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нь хоёр талын тохиролцоогоор Идлибийн орчинд ойрын үед гал зогсох болно гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад нь Оросын Россия 24 сувагт өгсөн ярилцлагадаа "хэрвээ АНУ болон Туркийн цэргүүд Сирийн газар нутгийг орхихгүй бол хүч хэрэглэхэд бэлэн байгаа" гэдгээ мэдэгдээд, Курдууд нь Вашингтонтой хамтран ажиллахаа зогсоосны дараа л тэдэнтэй яриа хэлэлцээ хийх болно гэжээ. Бас Турк улстай харилцаа нь сайжирч болох магадлал бийг тэмдэглээд энэ нь зөвхөн Туркийн ерөнхийлөгч террористуудыг дэмжихээ больсон нөхцөлд хэрэгжих болно гэжээ.

Одоогийн байдлаар Идлиб нь босогчдын мэдэлд байгаа Сирийн цорын ганц бүс бөгөөд 2017 оноос энд зэвсгээ хураалгахаас татгалзсан босогчид цуглаж эхэлсэн байна.  Энэ оны 2-р сараас тухайн бүст байдал огцом хурцдаж,  босогчид өргөн хэмжээний давшилт эхлүүлсэн гэж ОХУ-ын Батлан Хамгаалах яам мэдэгдсэн байдаг. 27 ны өдөр Сирийн засгийн газрын армийн цохилтын улмаас Туркийн 33 цэрэг амиа алдсан нь байдлыг бүр ч хүндрүүлсэн юм.

ОХУ-ын Батлан Хамгаалах яам нь тухайн явдлыг тайлбарлахдаа: Сирийн арми нь Идлибийн Бехун хотод, террористуудын бөөгнөрсөн хэсэгт цохилт өгсөн бөгөөд энэ бүст Туркийн цэрэг огт байх ёсгүй ч байсан учраас ийм явдал боллоо. Оросын тал нь хурцадмал байдлыг намжаахын тулд Сирийн армийн цохилтыг зогсоох бүх л арга хэмжээг авч байгаа болно гэж мэдэгдсэн байна.

Мөн Сирийн нутагт шархадсан, амиа алдсан цэргүүдийг тус бүсээс гаргах ажлыг Москва зохион байгуулсны дараа буюу 27 нд Анкара нь Сирийн армийн эсрэг “Хаврын бамбай” хэмээх ажиллагаагаа эхлүүлсэн нь уг хямралыг улам бүр өргөжүүлсэн билээ.

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай нь амь алдсан цэргүүдийнхээ өшөөг Башар Асадаас авна, тэр асар их үнэ төлөх болно гэж амлаж байсан төдийгүй Сирийн ерөнхийлөгчийг террорист улсын толгойлогч хэмээн нэрлэж байсан юм. Сирийн Арабын улсын өнөөгийн тэргүүн нь цэргийн гэмт хэрэгтэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэх болно гэж тэрээр нэмэн хэлсэн байна.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419