Ц.Ганзориг: Бүх нислэг, хилээ хаачихвал эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдэлтэй
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн фейсбүүкээр дамжуулан тайлбар хүргэв.
Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УОК голомтолж тархаж буй улсуудаас гадаад иргэдийг огт оруулахгүй байгаа.
Францын 57 настай иргэн нь халдвар голомтлон тархаагүй өөрийн улсдаа 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд ирсэн. Тухайн амьдарч буй бүсэд нь 1 халдвар илэрсэн, гэртээ очоод супермаркетаас өөр газраар яваагүй гэж хэлсэн.
Тиймээс өөрт нь хэлж, хянаж байсан. Ирснээс хойш зургаан хоногийн дараа шинж илэрсэн.
Мөн дэлхийгээс 100 хувь тусгаарлаад бүх нислэг, хилээ хаачихвал эрсдэл учирсан тохиолдолд дэлхийгээс эрүүл мэндийн тусламж, дэмжлэг авахад хүндрэл учрах эрсдлийг тооцоолж байсан.
Үзэн ядалтаар бус хүн бүр хөдөлгөөнөө хязгаарлаж, гараа угааж, маскаа тогтмол зүүж, эв эеийн хамтын хүчээр хүнд цаг үеийг туулахаас өөр гарцгүйг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос уриалсаар байгааг та бүхэндээ дахин дахин уриалж байна.