УБТЗ: Галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг хураамжгүй буцаалт хийнэ
УОК-оос гуравдугаар сарын 16-ныг 07:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд дурдсанаар УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдээлэв.
Дээрх хугацаанд зорчигчийн галт тэргээр зорчихоор тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг шимтгэл хураамжгүй буцаалт хийнэ. Худалдан авсан тасалбарыг бүх касс дээр очиж буцаалт хийх боломжтой аж. Өнөөдрийн орон нутгийн чиглэлд аялах бүх галт тэрэг цуцлагдсан тул тасалбараа яаралтгүй буцаах боломжтой.
Гуравдугаар сарын 10-нд аялах УБ-Эрхүү чиглэлийн №305-р галт тэргээр зөвхөн гадаадын иргэнийг тээвэрлэнэ.