Коронавирустай Францын иргэн Монголд ирсэнээсээ хойш хамгийн багадаа 500 хүнтэй хавьталд оржээ
Монгол Улсад гуравдугаар сарын 2-нд ирсэн Францын иргэнээс эхний шинжилгээгээр COVID-19 халдвар илэрсэн.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Тухайн хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн шинжилгээнд хамрагдсан цагаас нь эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллагууд тухай иргэний ирсэн онгоцонд хамт зорчиж явсан хүмүүс, явсан маршрут, байрласан, явсан газруудыг тогтоосон.
Нэгдүгээр хавьтал байж болзошгүй 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгоод байна.
Ард иргэдээсээ нийгмийн дэг журмыг чандлан сахиж, мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлэхийг хүсэж байна.
Түүнчлэн хавьталтай байж болзошгүй байна гэж өөрт нь анхааруулсаар байтал хууль хүчний болон мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй н.Идэрболд, н.Дэжидмаа зэрэг иргэдэд хуулийн хариуцлага тооцно" хэмээв.