Нацистуудын хэрэглэж байсан хүний арьс, үсээр хийсэн зургийн цомог олджээ
Нацистын лагерийн хохирогчдын арьснаас хийсэн Дэлхийн 2-р дайны үеийн аймшигтай фото цомгийг Польшоос олжээ.
Энэхүү цомгийг эртний эдлэлийн зах дээрээс олжээ. Худалдан авагч нь цомгийн хавтас нь "шивээс, хүний үс, өмхий үнэр"-тэй байгааг олж мэдээд үүнийг Оушвицын дурсгалын музейн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.
Германы Нацистын хорих лагерьт амиа алдсан хоригдлын арьсаар хийсэн байх магадлалтай гэж музейн мэргэжилтнүүд цомгийн хавтас, тагийг шалгаж үзсэний дараа хэлэв.
Энэ нь "хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нотолгоо мөн юм." гэж тэрхүү ажилтан нэмж хэлсэн байна.
Шинжээчид уг цомгийг Польш дахь Бухенвальд лагерьт алагдсан хоригдлын арьсыг ашиглан хийсэн гэж таамаглажээ.
Лагерийн захирагч Карл-Отто Кохын эхнэр Ильче Кох нь гэрлийн бүрхүүл, цомог, ширээний бүтээлэг хийхийн тулд сонирхолтой шивээстэй шоронгийн хоригдлуудыг алах тушаал өгч байсан аж.
Ильче Кох Нюрнбергийн шүүх хурал дээр
Кох мөн гэрлийн унтраалга хийхэд хүний эрхий хурууг ч ашигладаг байсан гэнэ. Тэрбээр маш олон хүний арьсийг ашиглаж төрөл бүрийн зүйл урласан учраас "Бухенвальдын шулам" хэмээх хоч авсан юм.
Түүнийг Бухенвальдад бүрэн эрх мэдлээ тогтоон хоригдлуудыг хүчирхийлэн, морь мэт унан ташуурддаг байсан гэж "Метро" сонинд мэдээлжээ.
Түүний нөхөр 1944 онд дүүжлүүлсэн бөгөөд Нюрнбергийн дайны гэмт хэргийн шүүх хурлын дараа 1947 онд түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.