Коронавирусээс болж дэлхийн агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын хохирол амсана

2020-03-09, 11:35 Цаг үе 1,305 0
Коронавирусээс болж дэлхийн агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын хохирол амсана

Коронавирусээс шалтгаалан зорчигч тээврийн хэмжээ буурч байгаа учраас бүх л агаарын тээврийн компаниуд том хэмжээний хямралд бэлдэж эхэллээ. Өнгөрсөн хямралаас дөнгөж гарч сэргэж эхэлж байсан энэ салбар нь одоо олон тэрбумын алдагдал хүлээж байгаа ба энэ хохирлын хэмжээ нь сүүлийн 10 жилийн хамгийн том нь байх бололтой.

Хамгийн анхны хохирогч нь Британийн орон нутгийн Flybe хэмээх дампуурлын ирмэгт ойрхон байсан компани боллоо. 

Бусад олон компаниуд одоогоор тэсэж байгаа боловч байдал өдөр ирэх тусам муудсаар байна. Хоёр долоо хоногийн өмнө Агаарын тээврийн ассоциац (IATA) нь коронавирусаас болж буурах ачаа тээврийн эргэлтийг 30 тэрбум гэж тооцож байсан бол 3-р сарын 5 ны тооцоогоор 63 тэрбум болж өсжээ.

Гэхдээ энэ нь ихээхэн өөдрөг тооцоо байж магадгүй байна. Хэрвээ вирусийн тархалтыг зогсоож дийлэхгүй бол хохирлын хэмжээ анх тооцож байснаас дөрөв дахин нэмэгдэх буюу 113 тэрбум хүрэх нь.

"Байдал маш хүнд, бас урьд өмнө болж байгаагүй хэлбэрээр өрнөж байна. Хоёрхон сар дотор л энэ салбарын хөгжлийн ирээдүй огцом муудлаа" хэмээн IATA-гийн тэргүүн Александр де Жуньяк хэлсэн байна.

Уг нь 2000 оны хямрал, АНУ-д болсон террорист халдлага, SARS, лоукостеруудын үнийн дайн, дэлхий дахины санхүүгийн хямрал зэргийг давж гарч байсан 2010-аад оны үе нь дахин сэргэлтийн үе байлаа. Агаарын тээвэр нэмэгдсэн, олон компаниуд нэгдэх замаар зардлаа бууруулсан, зорчигчдын тоо нэмэгдсэн буюу чинээлэг амьдралд хүрэнгүүтээ дэлхий даяар аялж жуулчилж эхэлсэн Хятадуудын ачаар ийм байдалд хүрсэн юм.

Муу болгон ард үлдэж, ашиг орлого нэмэгдсээр байлаа. Хэдийгээр 2019 онд худалдааны дайн, брексит, геополитикийн элдэв бэрхшээлээс болж төлвөлсөн хэмжээнд хүрэх орлого олоогүй ч ямар ч байсан ашигтай ажиллаж байсан ба 2020 онд байдал бүр ч сайхан байх төлөвтэй байв. Гэтэл харин эсрэгээрээ болж байна.

Шинэ оны өмнө IATA-гийн гаргасан таамгаар бол дэлхийн дахины агаарын тээврийн орлогын өсөлт 4%, эргэлтийн хэмжээ  870 тэрбум, 30 тэрбумын цэвэр орлого олно гэсэн сайхан ирээдүй хүлээж байгаа мэт байлаа.

Үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд орлогын тухай яриа үгүй болж зөвхөн тэсэн үлдэх гэж ажиллаж байна.

Анхны хохирогч

Анхны хохирогч

Британийн "Flybe" нь жижиг хэмжээтэй "Embraer" онгоцоор алслагдсан орон нутгийн нисэх буудалд зорчигч тээвэр хүргэдэг компани бөгөөд дампуурлаа зарласны дараа 2400 хүн ажилгүй болж тухайн бүс нутгийн эдийн засагт хүчтэй муу нөлөө үзүүллээ.

Энэ компани өнгөрсөн жилээс янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байсан учир хэрвээ засгийн газар 100 саяын дотаци өгч, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр янз бүрийн дэмжлэг үзүүлбэл "Virgin Atlantic" тээврийн компани орсон агаарын тээврийн консорциум худалдаж аваад үйл ажиллагааг нь сэргээхээр амлаж байсан билээ. "British Airways" зэрэг өрсөлдөгч нар нь үүнд ихээхэн дургүйцэж  байсны улмаас засгийн газар ямар ч мөнгө өгсөнгүй.

Одоо "Virgin Atlantic" нь "Flybe" манатай байна. Алсын тээвэр хийдэг энэ компанийн Ази болон АНУ –руу нисэх олон чиглэл нь хаагдсаны улмаас ихээхэн хохирол хүлээж байгаа ба билетийн урьдчилсан захиалга нь өнгөрсөн оныхтой харьцуулахад  40%-р буурчээ. Үүний улмаас "Virgin Atlantic" нь зарим ажилтандаа цалингүй чөлөө олгож , шинээр хүн авахаа болин, удирдлагынхаа цалинг 4 сарын хугацаанд бууруулсан байна.

British Airways, KLM, Lufthansa, United болон бусад дэлхийн хэмжээний агаарын компаниуд нь нисэх чиглэлийн тоог цөөлж, хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг эрс бууруулжээ. "Аэрофлот" зарим чиглэлийнхээ нислэгийн давтамжийг цөөлж, Хонконг зэрэг чиглэлийг түр зогсоосон байна. Ryanair, EasyJet, Wizz Air зэрэг хямд тийзтэй компаниуд ч бас иймэрхүү арга хэмжээ авч байгаа юм.

Хямд керосин

Хэрвээ вирусийн тархалт зогсохгүй бол агаарын тээвэр маш хүнд хямралд өртөх нь тодорхой боллоо. Дээр дурдсан IATA-гийн тооцоонд Африк, Латин Америк зэрэг байдал харьцангуй сайн байгаа (Covid-19 өвчин туссан хүний тоо 10 даваагүй) улсуудыг оруулаагүй юм. Гэхдээ эдгээр улсуудын байдал тун удахгүй өөрчлөгдөж болзошгүй.

Гэсэн ч бас сайн мэдээ байна. Өмнөх хямралын үе шиг билетийн үнийг буулгаагүй байгаа ба чиглэл цөөрснөөр нэлээд хэмнэлт гаргаж, орлого буурснаас хүлээж байсан хохирлыг тодорхой хэмжээгээр буулгаж чадсан байна.

Энэ вирус нь дэлхийн эдийн засагт тэр чигээр нь нөлөөлж байгаа учраас нефтийн үнэ ч бас буурч,  дагаад агаарын тээврийн гол шатахууны үнэ бас уурсан байна. Гэхдээ ихэнх авиа компаниуд худалдаагаа “хеж” хэлбэрт оруулсан ба өөрөөр хэлбэл дараа жил хэрэглэх керосины мөнгийг одоо төлж байгаа юм. Тийм учраас хэрвээ хямрал цаашид үргэлжлэх бол хямд шатахууны үр ашгийг гаргаж амжихгүй байх магадлалтай байна. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419