Зөвхөн энэ онд хэрэгжих нөхөн төлөх хууль

Зөвхөн энэ онд хэрэгжих нөхөн төлөх хууль

Зөвхөн энэ онд л хэрэгжих боломжтой хуулийн талаар энд өгүүлэх гэж байна. Энэ нь 1995-2019 оны хооронд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль юм. Тухайлбал, малчин Д.Өлзийсайхан 1965 онд төрсөн. Мал малласан хугацаа нь аль хэдийнэ 30  орчим жил болсон. Түүнчлэн дөрвөн хүүхэд өсгөсөн гээд 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломж байсан ч тэрээр нийгмийн даатгалд ХХОАТ-ын шимтгэл төлсөн хугацаа хангалтгүй гэдгээр тэтгэврээ тогтоолгож чадахгүй явсан аж. Энэ мэтчилэн шимтгэлээ нөхөн төлөх боломжгүйгээс олон иргэд хохирч байсан юм. Харин энэ жил төр засгаас малын “А” данстай байсан хугацаагаар төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломж олгосонд тэрээр баяртай байна хэмээн хуучилсан юм. Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны /61 нас хүртэл/ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний 1995-2019 онд малчнаар ажилласан буюу “А” данстай байсан хугацаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан буюу татвар төлсөн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг 2017 онд УИХ-аас баталсан ч хэрэгжих хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээр мөрдүүлэхээр болсон юм.

Тэгэхээр малчин хүн дээрх хугацаанд малын  “А” данстай, мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог хэн ч энэ хуулийн хэрэгжилтэд хамрагдах боломжтой. Харин 1995 оноос хойш  хувиараа хөдөлмөр эрхэлж байсан болон одоо ч эрхэлж байгаа ХХОАТ төлөгчөөр бүртгүүлсэн баримт болон, уг татварыг төлж байсан тухай татварын төв байгууллагаас тодорхойлсон баримттай л бол та мөн төлөөгүй байсан хугацааны шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.

Хуульд хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг хэлнэ гэжээ.Өөрөөр хэлбэл, өмнө болон одоо  аж ахуй эрхэлж  иргэдийг ажлын байраар ханган цалинжуулж байсан мөн тухайн аймаг, нийслэлийн  татварын албанд бүртгүүлж тайлан гарган ХХОАТ төлж байсан ажил олгогч болон ажилтан тухайн үед төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй бол одоо нөхөж төлөх боломж энэ хуулиар бүрдэж байгаа юм. Мэдээж  хүн  бүрийн шимтгэл төлсөн хугацаа харилцан адилгүй. Нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгний 10 хувиар бодож байна. Ингэхээр нэг жилийнх 504 мянган төгрөг болж байна. Тиймээс 10 жилээ нөхөн төлнө гэвэл 5.4 сая төгрөг төлөх бол 1-2 сарынхыг нөхөн төлнө гэвэл 42-84 мянган төгрөг төлөх жишээтэй. Одоогоор энэ хуульд хамрагдах 88 мянган иргэн байгаа судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан байна.

Тиймээс энэ хуульд хамрагдах иргэн хүсэлтээ өөрийн харьяалах, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгуулагад хандаж гаргана. Хуулийн хэрэгжилтэд хамрагдах иргэдийн хүсэлт, дараалал Нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсгэхээс сэргийлж бүх лавлагааг цахим хэлбэрээр авахаар болгож байгаа талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ онцолж байна. Иргэд татвар, архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  зэрэг 4-5 байгууллагаас тодорхойлт авах бичиг баримт бүрдүүлнэ. Тиймээс энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд эдгээр байгууллагад хамтран ажиллах, лавлагааг цахимаар  нэгтгэх тухай хүсэлтээ хүргүүлээд байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажилласан жил нь 25 хүрсэн бол  шимтгэлээ нөхөн төлөөд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээгүй байсан ч тэтгэвэрээ тогтоолгох боломжтой гэсэн буруу ойлголт зарим иргэдийн дунд байгааг үгүйсгэхгүй. Тэгвэл энэ боломжгүйг албаныхан хэлсэн. Харин шимтгэлээ нөхөн төлсөн тохиолдолд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гаргахад ямар ч саадгүй болж байгаагаар энэ хууль онцлогтой гэсэн юм. Мөн төрөөс 1990- 2000 он хүртэлх ажилласан жилийг иргэдэд нөхөн олгосон. Тэгвэл энэ хуульд зөвхөн 1995-2000 он хүртэлх хугацааг хамааруулах ажээ.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419