Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй

Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй

Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаар БСШУС-ын сайд Б.Баатарбилэгийн байр суурийг хүргэж байна.

 

-Сургалтын зээл тэглэх, чөлөөлөх асуудлыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Хуулийн төсөл өргөн барьсан сайдын хувьд  бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг.  2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өнчин, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айл өрхийн хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөх зорилготой ийм байгууллага.  Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна.  2004, 2008 онд зээлээр суралцаж төгссөн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг.  Тухайн үед 26 мянган дипломыг өөрсдөд нь олгосон.  Түүнээс биш  зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй. Зээл авахдаа сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг олон төрлийн үүрэг хүлээдэг. Одоогоор 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна.

 

-Тэгэхээр одоо яригдаж асуудал нь цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү?

-Тийм ээ.  Гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага зэргийг цогцоор нь өөрчилж байна.   Харин үүнийг  олон нийт ЖДҮ-гийн зээл шиг ойлгож болохгүй.  Ялангуяа сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор буруугаар мушгин гуйвуулж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Тэдний л асуудал.  Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудын зээлийг төлүүлэх асуудлыг ярина. Тухайлбал, мэргэжлээрээ ажиллалаагүй, сургуулиа төгсөөд нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу явагдсан.  Одоо тогтоол батлагдах ёстой.  Үүний дараа төлүүлээд, хөнгөлөөд, чөлөөлөөд явна.

 

-Сургалтын зээл аваагүй хүмүүсийн эрх зөрчигдөж буй асуудал бий юу?

-2008 онд сургуулиа төгссөн хүн 12 жил болсон байна.  Дипломныхоо барааг хараагүй, Төрийн санд үлдээгээд явж байна. Журмаараа таван жил эх орондоо нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглэж дипломыг нь олгох гэрээтэй.  Зарим хүн би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм гэж байна.  Заавал бүх хүн төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй. 2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулсан.

Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй.

-Нийт хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр тусгасан бэ?

-2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 14 мянган иргэний диплом байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг.

 

-Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод тэдний хүүхдүүд зээлээр сурчихаад төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой.  Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно.

Одоогоор улсын хэмжээнд 160-170  хүний л асуудал байна.  Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа.

 

-Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу?

-Гадаадынх тусдаа явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал юм. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419