Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэнэ

Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэнэ

Монгол Улсын эдийн засагт уламжлалт мал аж ахуйн салбар томоохон хувь нэмэр оруулсан хэвээр байна. Тийм ч учраас Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байх тухай чухалчлан заасан цөөхөн орны нэг нь манай улс юм. Гэвч малын хулгай улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн дотор багагүй хувийг эзэлж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсээр байна.

Зөвхөн өнгөрсөн онд малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа юм. Энэ нь тухайн гэмт хэрэгт ногдуулж буй ялын бодлого сул байгаатай холбоотой гэж үзээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нарын гишүүн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр УИХ-ын даргад өргөн барьсан байдаг.

Эрүүгийн хуулийн 17.12- т “Наймаас олон бод, 24-өөс дээш тооны бог мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулна” гэж заагаад наймаас цөөн бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан бол нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан нь малын хулгайчдад ял завших боломж олгож, хийдэл зөрчил ихтэй, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт байсныг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд хэлж байлаа. Тиймээс бусдын малыг хулгайлсан, хууль бусаар мөнгө олохыг санаархсан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх бус эрүүгийн хариуцлага ногдуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг төсөлд тусгасан байсан юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл танилцуулахдаа 2019 оны аравдугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1637 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 81 хувиар өссөнийг онцлон дурдаж байлаа. Мөн Архангай аймгийн харьяат, Монгол Улсын Гавьяат малчин О.Дорж “Малын хулгай гэгч гэмт хэрэг дэлхийд байхгүй, ганцхан Монголд гардаг. Тиймээс энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон зуун малчны хүсэлт байсан юм. Учир нь, зөвхөн Дорнод аймагт өнгөрсөн онд 215 бог, 144 бод мал хулгайлагдсанаас иргэдэд 160 сая гаруй төгрөгийн хохирол учирсныг аймгийн Прокурорын газраас мэдээлсэн байна. Харин улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний улиралд мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэний дээр орон нутагт гарсан нийт гэмт үйлдлийн 15.5 хувийг энэ төрлийн хэрэг эзэлж байгаа юм. Эдгээр нөхцөл байдал шаардлагын үүднээс мал хулгайлах гэмт хэрэгтэй хатуу тэмцэх түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь малчин түмний зүй ёсны талархлыг хүлээсэн.

Өмнө нь Эрүүгийн хуулийг 2015, 2017 онд шинэчлэхдээ малын хулгайн гэмт хэрэгт ногдох ялыг өөрчилж, бусдын эд хөрөнгө (мал)-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ч бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж хуульчилсан нь 24 бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан этгээдэд хамаарахгүй заалт болсон байдаг. Тиймээс хулгайч этгээд ихээхэн орлого олсны эцэст бага ялтай, зарим тохиолдолд ялгүй ч өнгөрөх боломжийг олгож байжээ. Нэг үгээр хэлбэл, малын тоог хуульд зааж өгсөн нь эдийн засгийн хохирлыг тооцож үзээгүй сул талтайгаас гадна хулгайч нарын “толгойг илсэн” заалт байсан юм.

Зөвхөн 2018 онд малын хулгайн гэмт хэргийн улмаас нийгэмд 5.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь үүний тодорхой баримт гэж үзэж болно. Тиймээс энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Үүнд малын хулгайчид ногдуулах хөнгөн буюу нийтийн тустай ажил албадан хийлгэх ялыг хассан байна. Мөн 24 бог мал гэж байсныг найм, бодын тоог хоёр болгож өөрчилсөн төдийгүй ийм тооны мал хулгайлсан этгээдийн зорчих эрхийг зургаан сараар хязгаарлаж, гэрийн хорионд байлгахаас гадна таван жил хүртэл ял эдлүүлэхээр заажээ. Дээрхээс олон тооны мал хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцож, 2-8 жил хүртэл хугацаагаар хорихоор болсон байна.

Хамгийн гол нь малчин өрхийн өнчин ишгийг ч нууцаар авсан (хулгайлсан) бол заавал хорих ялаар шийтгэхээр болсон нь хуулийн чухал заалт болсон юм. Үүнээс гадна зохион байгуулалттай болон давтан үйлдсэн тохиолдолд 5-12 жилийн ял ногдуулах төдийгүй гэмт үйлдэлд ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авахаар хуульчилжээ.

Хуулийн өөр нэг шинэ өөрчлөлт нь хулгайд алдсан малаа малчин хүн өөрөө үнэлэх болсон явдал юм. Өмнөх хуулиар хулгайд алдагдсан малыг мэргэшсэн аж ахуйн нэгж буюу үнэлгээний компанийн ажилтан үнэлж өгдөг байжээ. Энэ нь олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өсгөж үржүүлсэн мал сүргээ малчин хүн жинхэнэ утгаараа эзэн нь байж, өөрийн ажил зүтгэлийг үнэлж цэгнэх боломжийг олгосон чухал заалт болсон гэж малчид үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн малын хулгайтай тэмцэх, түүнд ногдох ялыг ийнхүү чангатгасан нь нэг талаас шийдвэр гаргагчид энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын зөөлөн бодлогоос татгалзаж байгааг харуулж байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Нөгөө талаас Монгол Улсын үндэсний баялаг болсон мал сүргийг гэмт халдлагаас сэргийлэх малчдын нөр их цаг наргүй хөдөлмөрийг үнэлж, хамгаалж байгаа явдал юм. Цаад утгаараа улсынхаа эдийн засгийг өсгөж хөгжүүлэх нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэхийн төлөө хийсэн чухал алхам гэж үнэлж ойлгох ёстой.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419