БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-ийн шууд нислэгийн хоригийг СУНГАЛАА
Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Учир нь БНСУ, Япон улсууд нь “ковид-19” халдварын шинэ голомтоор нэрлэгдээд байгаа бөгөөд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдээр дамжин дээрх орнуудаас Монгол Улсад ирэх иргэдийн урсгал их байсан юм.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Өмнөх шийдвэр гуравдугаар сарын 11 хүртэл хориглоод байсан. Өнөөдөр бид уг хоригийг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ бол коронавирусний халдварын үед авч байгаа зөв арга хэмжээ гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өглөө.