Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцөлжээ. Арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгж нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлснийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Нөөцийн махны борлуулалт өмнөх онуудад зөвхөн томоохон худалдааны төвүүд, цөөн дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрдэг байсан бол энэ жилээс агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр борлуулах аж. Үхрийн мах кг нь 7700, хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнээр тус тус борлуулагдах юм байна.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()