Р.Эмүжин: Хүүе, үрчлээ тэглээд, өөх шатаагаад өг...

2020-03-07, 12:09 2,386 15
Р.Эмүжин: Хүүе, үрчлээ тэглээд, өөх шатаагаад өг...

Хавар ч янзтай эхэлж байна даа. Хайрт Ардын нам маань тэглэдэг өвчин тусчихсан. Тэр тэглэдэг өвчин чинь хачин түргэн халддаг юм байна, хөөе. Тэгээд бас эдгээх вакцингүй, эмчлэх эмгүй гэвэл яах уу? Тоо л харагдвал тэглээд, торго л үзэгдвэл бэлэглээд байна гэсэн.

Нөгөө энхрий хайрт Ерөнхийлөгчийн маань эрвэлзэнхэн жороолж, эргэлдэнхэн жолоодож байгаад тэглэсэн тэтгэврийн зээл яалаа, нөхөөсөнд нь орд газрын овоо том наймаа яригдаад өнгөрсөн. Одоо болохоор овоорсон өр зээл, ондойсон өөх тарга, за бүр нас ч тэглэж намба алдаж магадгүй болчихлоо. Тэглэх сургаар эрүүгийн хэрэгтний ялын хугацаа, элдвийн зээлтний өр шир, бүр цаашлаад бүдүүн эрчүүд, бэлхүүсгүй эмэгтэйчүүд асууж сураад, алд дэлэм санаа алдаад эхэллээ. Илүү жин, идэшний гэдэс тэглэх үү л гэлцэж байна.

Бүгдийг тэглэчих ээ, яршиг. Төрд шургалсан түшмэдүүд, засагт завилсан завшигчдын өөрсдийнх нь болон хүүхдүүдийнх нь өр зээл, өмд гутал...юу байна бүгдийг тэглэ. Дээр нь орон сууцны зээл, олзоо барьцаалсан зээл..машины зээл, маний гар утасны зээл...тэглэх юу л байна, тэнхээтэй үедээ тэглээд өг, амар зүгээр. Үрчлээ тэглээд, үнэ тэглээд, за яадгийн тэгж яривал нас тэглээд, намба тэглээд, энэ муудаад байгаа харааг тэглээд, муужраад байгаа эдийн засгаа тэглээд...Тэг Улс болцгооё л доо.

Тэр олон тоо, овлигогүй өссөн өр зээлийг яршиг зүгээр, дараа үеийн залуус хүүхдүүдийн нуруун дээр нумартал нь ачаалчих. Чиний өвөөгийн тэтгэврийн зээлийг тэглэсний ачаа, аавын чинь их сургуулийн зээлийг тэглэсний чиргүүл гээд овоолоод бай. Чи үр хүүхэд нь юм чинь үүрэхгүй яадаг юм, үргэлж сайн сайхныг өвлөнө гэж юу байсан юм, үйлээ үүрч, нүглээ хариуц гээд сульдаад уначихсан улс орноо суганд нь хавчуулаад үлдээчих. Тэддүгээр онд төр барьсан тийм түшмэдийн сургалтын зээл гээд эхнээс нь хуваарьлаад, ирээдүй үеийнхэнд өрний дэвтэр албан ёсоор нээчихвэл яасан юм. Хөөе, ингэхэд нүгэл тэглэж байгаа юу?

Андуураад буян тэглэчихэв ээ! Гадаад улс орнуудад тавьсан галзуу их долларын өрөө тэглэж чадахгүй л юм бол энд үзэг бал, үүрдэг цүнх, үзсэн хүүхнүүд эрчүүдийнхээ тоо, үүрч яваа өр зээлээ мянган удаа тэглээд, түмэн удаа шатаагаад нэмэргүй. Аав ээжийнхээ арай ядан хураасан хэдэн цаас, харьд халуун залуу нас, хамаг эрүүл мэндээ золиосолж олсон мөнгөөр суралцсан ардын хүүхдүүд яах вэ, адлуулаад, алагчлуулаад сурчихсан юм. Харин нөгөө бөөн бөөнөөр нь тавьсан, бөөр бөөрөөрөө ижилдсэн гадаад өр яах билээ?

Тиймээс дэлхийг тэглэж байгаад тэр их гадаад өрөө байхгүй болгоод ир. Чадахгүй юм бол эх орны чадал шавхаж, эдийн засгийн чадамж унагаж, энэ ард түмнийг цуцааж шоудаад юүхэв. Энд зээл тэглээд байдаг, тэндэх өр өсөөд байдаг. Том бондууд, своп хэлцэл, дэлхийг тойрч тавьсан хэдэн арван их наядаар хэмжигдэх өрөө тэглэж хүчрэхгүй байж эх орон тэглээд, элэг зүрх ураад байх юм.

Хэлээд байгаа шүү, гадаад өрөндөө Хүк, Зандка, Женко, Зика, Оюука нар өөр өөрийнхөө төрсөн довыг өгөөрэй. Баатарбилэг бас унасан бууриа өгнө гэсэн! Эмүжин аймаг аймгаар нь талцуулж байна гээд л элдвийн төлбөртэй пэйжүүдээрээ нүдээд байдаг юм билээ. Төрсөн нутгаа өрөнд өгөх гээд л төөрч үхмээр их өр тавьж, түлэгдэж үхмээр их зээл тэглэдэг юм байлгүй. Энүүхнийг хэллээ гээд энэ муу хүүхэн улс талцуулж чадаж байвал уучлаарай зүгээр л урд чинь хонь болоод майлчихъя, холбоод урагшаа ачуулчихгүй юу.

Тэгээд Нямкагийн хүүгийн Шинэ Зеландад сурсан 33.0 мянга, Энхтүвшингийн хүүгийн Америкт сурсан 16.0 мянга, Бадамжунайн охины Канадад сурсан 32.0 мянган доллар...ёо энэ ёрын жагсаалт дуусахгүй нь ээ...бүгдийг нь бүлт бүлт тэглээд хая. Энэ чинь сургуульд явахдаа сургалтын төлбөрөө төрийн сангаас эрх мэдлийн эрэмбээр зээлээд, ирээд аав ээжээрээ арын хаалгадуулж ажилд орсон болоод, өр зээлээ үнэгүй болгодог цувраа луйвар. Өв дамжуулан өвөрлөдөг сүүл урттай сүлжээний хожоо. Энгийн ардын хүүхдэд олон мянган долларын зээл байтугай олигтойхон тодорхойлолт ч олдохгүй.

Тэгдэггүй юм, тэг төгрөгөөр юу ч худалдан авч чадахгүй нь цорын ганц, цочмоор аймшигтай үнэн. Үндэсний хэдэн компаниа, үргэлж муу хэлээд байдаг банкуудаа ч тэглэ. Тэглэнэ гэдэг чинь байхгүй болгоно, устгана гэсэн үг. Хоосон хүн, хоосон улс оронд алдах айдас байхгүй. Алдах юмгүй хүнээс айж амьдар гэж үг байдгийг мэдэх үү. Юу гээч, 2016 оны сонгогчдоос 2020 оны санал өгөгчид өөр шүү, он жилээр хоцрогдсон аргаа сайтар үрж зөөллөж байгаад онжигоо арч л гэж хэлье. Эх орон тэглэхээс чинь өмнө эхлээд та нарыг тэглэчих вий дээ. Өр зээлээ тэглэх гэж өндөлзөж байж өөрсдөө тэглүүлэв ээ!

Р.Эмүжин

32
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419