Итали улсад 1 хоногийн дотор коронавирусээр 41 хүн нас баржээ
Итали улсын эрүүл мэндийн яам өнгөрсөн 24 цагийн дотор нийтдээ 41 иргэн коронавирусийн нөлөөгөөр амиа алдсан болохыг зарлажээ.
Мөн тус улсын Иргэний хамгааллын агентлаг Пүрэв гарагийн орой 3,858 хүн халдвар авч, 148 хүн нас барсан болохыг баталсан юм. Миланы эргэн тойронд орших Эмилиа-Ромагна, Ломбарди мужийн хойд бүс нутагт нийт халдвар авсан иргэдийн дөрөвний гурав орчим нь амьдарч байсан гэнэ. Ломбардид 98 хүн нас барж, 2251 тохиолдол бүртгэгдсэн бол Эмилиа-Ромагна 30 хүн нас барж, 698 халдвар авсан ажээ.
Италийн Иргэний хамгааллын агентлагийн тэргүүн Анжело Боррелли байдал энэ хэвээрээ үргэлжилбэл онц байдал зарлахаас өөр аргагүй гэж мэдэгджээ. Коронавирусын 3,858 тохиолдлын 1790 хүн эмнэлэгт, 351 нь эрчимт эмчилгээнд хамрагдаж байна.
Пүрэв гарагт тус улсын засгийн газрын төлөөлөгч иргэдийг бие биенээсээ дор хаяж 1 метрийн зайтай байхыг уриалж, өндөр настнуудыг зайлшгүй шаардлагатай бол гадаа гарахгүй байхыг сануулжээ. Мөн сургуулиудыг хааснаас болж итали хүүхдүүдийг эмээ, өвөө эмээ дээр нь үлдээх явдал нэмэгдэж байгаа гэнэ. Итали нь хүн амын хөгшрөлтөөр Японы дараа дэлхийд 2-т ордог юм.