Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнэ ээ! Ах нь чамайг “Миний фээврит” гэж бодож суусан шүү!
УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үерээ: "Өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал нүүрлэчихээд байна. Үнэндээ бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин ойлгож харах ёстой.
Стратегийн орд газрыг хууль бусаар олгох оролдлогууд дээр Ардчилсан нам эцэслэн цэг тавья гэж бодож байгаа бол зугатаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир. Ч.Сайханбилэг гэх хүнээ олж ир. Гадагшаа хил даваад зугтчихдаг зүйл байж болох уу" гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн юм.
Ц.Элбэгдорж: ОюунЭрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд,сайд,дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав.-Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй.