Шинэ коронавирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээнүүдийн нэг нь бохир мөнгөн дэвсгэрт ашиглахаас зайлсхийж, банкны картаар төлбөрөө төлөх юм гэж мэргэжилтнүүд үзжээ.
Банкны карт ашиглан төлбөр төлөх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Мөнгөн дэвсгэрг гүйлгээнд ашиглагдах хугацаандаа олон хүний гар дамждаг тул бүх төрлийн хир буртаг, нян бактери хуримтлагддаг.
Мэргэжилтнүүдийн хэлснээр коронавирус нь шатны бариул, суултуурын ус татагч зэрэг хатуу гадаргуутай нэгэн адил мөнгөн тэмдэгтээр дамжин тархах боломжтой ажээ.
Э.Бэрцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин