Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. 2020 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна. |
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()