Эрдоган Сирийн асуудал дээр Орост "хүчээ" үзүүлнэ

Эрдоган Сирийн асуудал дээр Орост "хүчээ" үзүүлнэ

3-р сарын 5 нд Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзах билээ.

Саяхан Сирийн арми Туркийн нисгэгчгүй онгоцуудыг унагасан болон Турк нь Сирийн хоёр СУ-24-ийг буудан устгасан үйл явдлын дараахан болж байгаа энэ уулзалтын үеэр Идлибийн хямралын тухай ярилцах нь тодорхой. Турк улс Сирийн нисэх хүчний онгоцыг унагасны дараа ОХУ нь Сирийн тэнгэрт Туркийн цэргийн онгоцны аюулгүй байдлыг нь баталгаажуулж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. Мөн саяхан Оросын ерөнхийлөгч ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Орос улс хэнтэй ч дайн тулаан хийх хүсэлгүй, харин бидэнтэй дайн хийх хүсэл хэн нэгний толгойд төрөхөөс сэргийлж батлан хамгаалах үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах болно” гэж мэдэгдсэн юм.

Энэ талаар Оросын нэгэн судлаач өөрийн бодол санаагаа илэрхийлснийг танилцуулъя.

Цэргийн шинжээч, сэтгүүлч Виктор Литовкин нь батлан хамгаалах төсөв буурч байгааг дээр дурдсан Путины үгтэй хэрхэн зохицож байгаа тухайд ингэж тайлбарлажээ.

"ОХУ -ын батлан хамгаалах салбарт 2010-2020 онуудад авч хэрэгжүүлэх ёстой үндэсний программ дуусаж байгаа ба энэ ажилд хэрэгтэй үндсэн зардлуудыг тухайн заасан үеийн дунд хэсэгт ерөнхийдөө зарцуулсан юм. Яагаад гэвэл судалгаа шинжилгээ- туршилтын болон зохион бүтээх-туршилтын ажлуудыг энэ үед хийж олон шинэ зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэх шатанд гаргаж чадсан билээ. Зэвсэг техникийг зохион бүтээж бөөнөөр үйлдвэрлэж эхлэх хүртэл асар их зардал гардаг бөгөөд бид энэ оргил ачааллыг давж гараад байна. Одоо олон шинэ зэвсэг техник, пуужин бөөнөөр үйлдвэрлэгдэж, байлдааны нөхцөлд хэрэглэх боломжтой тэр шатанд хүрч байгаа нь уг зэвсэг техникийг зохион бүтээх, турших зэргээс хамаагүй хямд зардал шаарддаг юм” гэж Литовкин тайлбарлажээ.

Энэ тоймчийн хэлснээр бол Орос улс өөрийн байлдааны зэвсэг техникийг бүрэн шинэчилж байгаа ба Су-57 онгоц, Армата платформ дээр үндэслэн хийсэн Т-14 танк, хуягт тээвэрлэгч Т-15  гэж зэрэг нь үүний нэг жишээ хэмээн дүгнэсэн байна.

"Бид эдгээр техникийг хэт олон тоогоор үйлдвэрлэхгүй. Нэлээд хэдэн арваар тоологдох хэмжээгээр хийсэн, туршилт ч үргэлжилсээр байна. ЗХУ-ын үед үйлдвэрлэж байсан шиг их тооны зэвсэг бидэнд одоо хэрэггүй бөгөөд боломжит дайсныг зогсоон барих хэмжээний техник л хэрэгтэй. Ерөнхийлөгч чухам үүнийг хэлсэн юм. Одоо бидэнд гипер дууны хурдтай зэвсэг бий болсон , “Авангард” ын хоёр харвах суурь  (Авангард-пуужингийн байлдааны блок, хошуу) байгаа бөгөөд дахиж үйлдвэрлэхгүй. Харин Америкчууд СНВ-3-ыг (стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээ) сунгахгүй бол Сарматыг (тив алгасах пуужин) үйлдвэрлэж эхлэх үедээ энэ пуужинд Авангардыг суурьлуулах болно. Магадгүй тэр үед манай төсөвт зарим нэг өөрчлөлт гарч болох юм. Гэхдээ бидэнд өгсөн төсвийн мөнгийг аль болох ухаалгаар зарах болно" гэж Литовкин ярьжээ.

Тэрээр зэвсэглэлээр хөөцөлдөх явдал одоо ч байсаар байгаа гэдгийг хэлээд харин Орос улс энэ өрсөлдөөнд орохгүй, асар их тооны зэвсэг бидэнд хэрэггүй гэж онцолж хэлсэн байна.

"Ямар ч сөргөлдөгч улс орон Орос улстай дайтах бол тун хатуу хүнд хариулт амсах болно гэдгээ ойлгож байгаа. Чухам тийм учраас биднийг шүүмжилж, хараан загнаж, манай хилийн ойролцоо хээрийн сургууль хийж байгаа юм. Үүнээс цааш гарч чадахгүй. Учир нь Орос улс өөрийгөө ямар ч улсын халдан довтолгооноос хамгаалах хангалттай хэрэгсэлтэй бөгөөд ерөнхийлөгч энэ тухай анхааруулсан билээ" гэж Литовкин тайлбарлажээ.

Харин Сирийн тухайд бол энэ нь бяр хүчээ харуулах гэсэн, өөрийн эрх нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн дайн болж байна гэж уг томч үзэж байгаа гэнэ. 3-р сарын 5-наас өмнө Сири болон Турк улс өөрийн байр суурийг илүү батжуулах гэж оролдох буюу улам их газрыг өөрийн хяналтадаа авах гэж хичээж байгаа, үүгээрээ хэлэлцээний үеэр давуу тал олох гэж байгаа юм гэж тэр хэлжээ.

"Ер нь бол “амлана гэдэг гэрлэнэ гэсэн үг биш” гэгчээр Туркийн арми ямар ч хүсэл бодолтой байсан гэсэн Оросын арми нь Сири дэх Туркийн хүсэл бодолд саад болж чадна" гэж тоймч үзэж байна.

"Оросын армийн ажиглагч, зөвлөх, болон бусад мэргэжилтнүүд байгаа Сирийн армийн бүлэг рүү халдан довтлох нь тэдгээр Оросын мэргэжилтнүүдийн амь насанд аюул занал учруулах болно. Ийм үед бид Турк улсад хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болох бөгөөд энэ нь Туркийн хувьд ихээхэн хүнд нөхцөл байдаал үүсгэх болно. Бас Эрдоган Москвад ирж байгаа болохоос биш Путин Анкарад очиж байгаа биш шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Туркийн удирдагч ер нь ихээхэн аз туршиж байгаа гэдгээ өөрөө ойлгож байгаа билээ" хэмээн энэ тоймч хэлсэн байна.

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419