Шар айрагны "Corona" брэнд коронавирусын бас нэгэн хохирогч болжээ
Коронавирустай холбоотой бараг бүх л мэдээлэл нь сэтгэл түгшээсэн байх боловч бас зугаатай хошин гэмээр мэдээлэл ч бас хааяа тохиолдоно. Энэ аймшигт өвчин гарснаас болж олон Америкчууд алдарт "Corona" брэндийн шар айрагнаас татгалзаж эхэлсэн нь тухайн өвчний нэртэй адилхан сонсогддогтой холбоотой юм байна.
Америкийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар шар айраг уух дуртай хүмүүсийн 38% нь "Corona" уухаа больсон гэнэ. Энэ нь ямар нэг айдас, болгоомжлолтой огт хамаагүй, зөвхөн ёс суртахуунтай холбоотой хэмээн тэд тайлбарлажээ.
Энэ шар айрагнаас татгалзсан Америкчууд нь "ямар ч нөхцөлд Corona уухгүй" хэмээн мэдэгдэж байгаа ба энэ бол олон хүний өвчин зовлон болсон айхтар вирусийн халдварын үед ёс суртахуунгүй үйл явдал хэмээн ярьж байна. Мөн өөр нэг хэсэг нь уг шар айргийг уусан хэвээр байх боловч мөн л ёс суртахууны шалтгаанаар олны өмнө хэрэглэхгүй гэсэн байжээ.
Санал асуулгад оролцсон хүмүүсийн 16% нь уг шар айргийг дэлхий даяар тархан байгаа өвчинтэй ямар нэг байдлаар холбож бодохгүй байгаа хэмээн мэдэгдсэн боловч "Corona" шар айраг үйлдвэрлэгч нар энэ бүх явдлаас болж ихээхэн алдагдал хүлээж эхэллээ.
5WPR хэмээн PR-компанийн ерөнхий захирал Ронн Торосян нь аливаа нэг брэндийн нэр ямар их ач холбогдолтой гэдгийг энэ явдал харуулж байна гэжээ.
"Та баранд ороод “сайн уу, корона болох уу?” гэх юм уу “надад корона өгөөч” гэж хэлнэ гээд төсөөлөөд үз дээ!"
PR мэргэжилтэн маань ард түмний хэрэглэх брэндийн нэр нь сүржин байх нь буруу гэж үздэг байна. Мөн энэ өвчний үед адил нэрт шар айрагнаас татгалзаж байгаа хүмүүсийг ч бас буруутгахгүй байгаа ба ер нь аливаа согтууруулах ундаанаас татгалзах гэдэг бол сайн зүйл гэсэн утгаар үүнийгээ тайлбарлаж байгаа юм. Харин Америкчуудын энэ шийдвэр, энэ нь цаашид бусад улс оронд тархаад эхэлбэл "Corona" брэндийн хувьд байдал тун эвгүйдэх бололтой.
Энэ явдалтай холбоотой мем интернетээр их тархаж байгаа бөгөөд яг л аюулт өвчин шиг улс орон дамжин олныг хамарсаар байна.