Цасанд хүний биед цаанаасаа үзүүлдэг зарим нөлөөлөл байдаг. Эдгээр нь эерэг бөгөөд мэдэхэд илүүдэхгүй болов уу.
- Цас орсон үед алхахад бид булчингаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаараа биеийн тамирын дасгал ч болно.
- Цас орсон үеэр хүмүүс илүү их унтаж, эрч хүчээ сэлбэн, дахин сэргэдэг.
- Энэ үеэр ном уншихад тархи илүү сайн ажилладаг байна.
- Хүмүүс хотоос гадуур цанын баазад аяллаар явдаг. Үүний дараа ажилдаа илүү их эрч хүчтэйгээр орно доо.
- Цас орсон үед хүмүүс даарч, тамир тэнхээгээ сэлбэхийг хүсдэг учир илүү чанартай хоол хийж иддэг.
- Хүмүүс энэ үеэр гэрийнхэнтэйгээ халуун дулаан орчныг илүү их бүрдүүлдэг.
- Өвөлд хэдий дургүй хүн байсан ч цасыг тодорхой хэмжээгээр сэтгэл хөдөлгөм гэж үздэг.
- Цас өөртөө дуу шингээдэг тул ойр орчин илүү тайван, намдуу болдог билээ.
- Энэ үеэр хүмүүс сэрүүн, цэнгэг агаар амьсгалдаг.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин