Стивен Сигал орлогынхоо мэдээллийг худал өгснөөс болж 314 мянган ам.доллараар торгуулжээ
АНУ-ын татварын алба жүжигчин Стивен Сигалийг орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгаж 314 мянган долларын торгууль ногдуулсан тухай "Financial Times" сонин нийтэлжээ.
Сонинд өгүүлснээр Стивен Сигал криптовалютын үйлчилгээ эрхэлдэг "Bitcoiin2Gen" компанийн сурталчилгаанд тоглоод 250 мянган ам.долларыг бэлнээр, 750 мянган ам.долларын криптовалют хэлбэрээр авсан байна. Харамсалтай нь тэрбээр 750 мянган ам.доллар бэлэн бус хэлбэрээр авсан болохоо татварын тайландаа дурдалгүй өнгөрөөсөн аж. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) олны танил хүмүүсийг орлогоо үнэн зөв мэдүүлэлгүйгээр нийгмийн сүлжээнд ямарваа нэг санхүүгийн үйлчилгээ сурталчлахыг хориглодог юм байна.
Стивен Сигал анх 2018 онд "Bitcoiin2Gen"-ийг өөрийн фэйсбүүк твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр сурталчилж эхэлсэн бөгөөд тус компани түүнийг дэлхийн элчээрээ нэрлэж байжээ.
Жүжигчин маань тус торгуулийг төлнө гэдгээ мэдэгдэж твиттерээрээ дамжуулан уучлалт гуйсан байна.
Сонирхуулахад, Стивен Сигал нь өдгөө 67 настай бөгөөд АНУ, ОХУ-ын давхар иргэншилтэй юм.