2015 онд Христийн шашны гаж урсгал болох Мүүний урсгалын тухай нэвтрүүлгийг иргэн Цэрэнтэй хамтран хийж байлаа. Нэвтрүүлэг тэр дороо хаагдсан түүхтэй. Гэхдээ “Цензургүй баг" 2 бүлэг нэвтрүүлэг хийж юүтүүбд байршуулсан. Нэлээд хавчлага доромжлолыг амссан даа. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Боловсролын сайд байсан Гантөмөр, одоогийн УИХ ын гишүүн Цогзолмаа, тэр үеийн УИХ -ын гишүүн Х.Тэмүүжин нар мөн ч их дайрч “Женко Баттулга захиалж монголчуудыг хагаралдуулж байна гэцгээсэн.
Гол үүргийг Ц.Элбэгдорж гүйцэтгэж ярилцлага хүртэл өгч байлаа. Гэвч манай тагнуулынхан сайн ажиллаж тухайн үеийн Мүүнийхнийг Монголоос албадан гаргасан билээ. Харин одоо цаг өөр болж. Хэрэв үнэхээр шашины гаж урсгалуудыг цэгцлэхээр болсон бол , Ерөнхий сайд Хүрэлсүх тэднийг хөөж гаргана гэдэг нь үнэн бол баяр хүргэж дэмжиж ажилланаа. Гэхдээ Хүрэлсүхийн амнаас тэр үгийг сонсохсон. Өнөөдрийг хүртэл “хорионд" байгаа Мүүний тухай нэвтрүүлгээ зурагтаар нэг гаргахсан… Монголд 24 гаж урсгал бий. Тэдэнтэй тэмцэх цаг үнэхээр болсон шүү