Жүжигчин М.Баярмагнай ЭМЯ-нд 10 мянган ширхэг бээлий хандивлалаа
Коронавирусын эсрэг ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдыг дэмжин ард иргэд, олны танил эрхмүүд, томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын хандив өргөх аян үргэлжилсээр байна.
Өнөөдөр гавьяат жүжигчин М.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, нэг удаагийн 10 мянган бээлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Үүнээс өмнө Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөг, дуучин С.Амармандах 30 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.