Коронавирусийн тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

Коронавирусийн тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

Улс орнууд COVID-19-ын тархалтыг зогсоох чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дэлхий яг одоо халдварын тархалтыг зогсоож, хүнээ аврахад анхаарал хандуулж буй. Зарим улс орон, шинжилгээ судалгааны байгууллагууд COVID-19 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайж, судалгаа хийж эхлээд байна. Коронавирусийн тархалтын гадаад, дотоод эдийн засагт үзүүлж буй нөлөө, үр дагавар, ийм үед ямар арга хэмжээ авах ёстой талаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн удирдлагууд, компанийн төлөөлөл, эдийн засагчдын байр суурийг сонирхсоноо хүргэе.


Image result for Б.Бямбасайхан

КОРОНАВИРУС ЭДИЙН ЗАСАГТ ЯГ ЯАЖ НӨЛӨӨЛӨХИЙГ НАРИЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч Б.Бямбасайхан


-Коронавирусийн тархалт өнөө жилийн эдийн засагт хэр нөлөөлөх бол?

-Яг таг хугацаа заасан таамаглал, тооцоог өнөөхөндөө хийгээгүй учраас тэгж ингэж нөлөөлнө, тийм хугацаанд эрсдэлтэй байна гэж хэлэхэд хэцүү. Өнөөдрийн хувьд дэлхий даяар өвчинд гол анхаарлаа хандуулж, вирусийн тархалтыг багасгахад илүү чиглэж байна. COVID-19 эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн нь бол тодорхой. Манайд гэхэд худалдаа зогсч байна. Худалдаа зогсонгуут эдийн засагт том асуудал үүснэ.

-Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарна гэсэн таамаглал гараад эхэллээ...?

-Хятадын эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь ямар байх вэ гэдгийг хүн бүр хүлээж байна. Урд хөршийн эдийн засгийн өсөлт зургаан хувьтай байсан бол 5.5 хувь болоод буурчихлаа. Нэг хувиар өсөлт нь саарна гэдэг Хятад шиг аварга зах зээлийн хувьд маш том нөлөөлөл. Нүүрс, зэс, газрын тос гэх мэт голлох бүтээгдэхүүний ханшид нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ нэг зүйлийг онцлоход хувийн компаниуд, бидэнд ч эхнээсээ мэдрэгдээд эхэлсэн. Манай компани судалгааны ажлаар Хятадад хуралд оролцох байсан юм. Хамтарсан судалгаа хийж байгаа хүмүүс маань Английнх. Хамтраад урд хөршид уулзахаар тохирсон тов хойшлогдох жишээний. Энэ ажил хойшлогдонгуут өнөө ажлын маань төлбөр хойшлогдож байгаа юм. Төлбөр ороод ирсэн бол цалин тавих, татвар төлөх гээд өчнөөн зүйлд зарцуулах хэрэгцээ байгаа.

-Одоо яах ёстой вэ?

-Эдийн засагт яг нөлөөлөхийг нь нарийвчилж судлах хэрэгтэй. Ямар ч тооцоогүйгээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.

-Төсвийн орлого тасрах нь тодорхой болчихлоо, тодотгол хийх ёстой гэсэн санаа оноонууд дуулдаж байна...?

-Тийм эрсдэл бий. Гэхдээ манайхан төсвийн орлого тасарна гээд зөвхөн нэг талаас нь хараад байна л даа. Нөгөө талд төсвийн орлогыг бүрдүүлж байгаа компаниудаа ярихгүй байна. Төсвийн орлого компаниудын өгдөг татвараас бүрддэг. Төсвөөс 300 мянган хүн цалинждаг бол компаниудад нэг сая хүн ажилладаг. Хятадын эдийн засаг нэг хувиар саарахад Монголд нөлөөллөө үзүүлнэ, товчхондоо Монголын компаниудад хүнд тусна.

Image result for МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

ХҮНД БАЙДАЛД ОРСОН КОМПАНИУДАД ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ӨГНӨ

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин


-Коронавирусийн тархалтын үеэрх хөл хорио компаниудын үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ?

-Компаниудын үйл ажиллагаанд маш сөргөөр нөлөөлж байгаа. Ялангуяа түрээс болон үйлчилгээний бизнес эрхэлдэг хүмүүсийн бизнесүүд бодитойгоор доголдоод эхэлсэн. Ихэнх үйлдвэрлэгчийн гол түүхий эд урд хөршөөс хамааралтай. Олонх нь 45-61 хоногийн нөөцтэй байдаг. Халдварын тархалт удаан хугацаанд үргэлжилбэл үйлдвэрлэлийн нөөц бодитойгоор доголдоод эхэлнэ.

Хүнсний гол 16 нэрийн барааны хувьд учиртай юм билээ. Бид гол нэр төрлийн барааны импортлогчидтой уулзсан. Хятадаас цөөн тооны өргөст хэмх, улаан лооль, сонгино, лууван, байцаа оруулж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүний хувьд орж ирэхгүй байлаа гэхэд хүнсний хомсдол айхавтар үүсгэхгүй. Евро Ази, тэр дундаа Беларусиас хангах боломжтой. Импортын будааны хувьд ихэнх нь Тайланд, Вьетнамаас ирдэг. Будааны импортын тухайд тээврийнх нь үнэ бага зэрэг өсөх эрсдэл бий. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-д саналаа хүргүүлж байгаа. Үнэ өсөх, хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлэхгүйн тулд татварыг нь хөнгөлөх, хойшлуулах гарц бий. Энэ мэт арга хэрэглэвэл гол нэрийн 16 бүтээгдэхүүний хувьд асуудал гарахгүй.

-Хүнд байдалд орсон компаниудад танхимын зүгээс дэмжлэг үзүүлэх боломж бий юү?

-Онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор бизнест хохирол, хүндрэл учрах нь тодорхой. Энэ тохиолдолд компаниуд танхимд хандаж, давагдашгүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөлийн гэрчилгээ авч болно.

Бид энэ тохиолдолд хоёр янзаар гэрчилнэ. Ийм гэрчилгээ авбал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйд хүрсэн компаниудын хувьд гэхэд л хугацаагаа хойшлуулах гэх мэт боломж үүснэ.

-Төрөөс ямар алхам хийвэл компаниуд хүндрэлтэй байдлыг дажгүй давах бол?

-Төрөөс татварыг нь хойшлуулах талд анхаарвал том дэмжлэг болно. Хятад улсын тухайд түрээсийн төлбөрийг нь хоёроос гурван сараар нь төлж өгөх, зээлийн хүүг нь хойшлуулах гээд бодитой арга хэмжээг авч байгаа юм билээ. Тухайн бизнес хүндэрвэл ажлын байр байхгүй болно. Ажилгүйдлийн нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их учраас төрөөс нь бодлогоор дэмжсэн хэрэг. Ганц Хятад ч гэлтгүй иймэрхүү онцгой хорионы үед компаниудаа дэмждэг жишиг дэлхийн олон улсад бий.

-Вирусийн тархалт төлөвлөснөөс урт хугацаанд үргэлжилбэл танхим ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ урт хугацаанд үргэлжилбэл хэрхэн даван гарах тал дээр санал боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

Image result for Эдийн засагч Н.Энхбаяр

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЁСТОЙ

Эдийн засагч Н.Энхбаяр


-Коронавирусийн тархалт буурах янзгүй байна. COVID-19 урд хөршийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, манайд үзүүлэх нөлөө нь ямар байх бол?

-Одоогийн суурь нөхцөлийг дурдвал БНХАУ-ын эдийн засаг 13.6 их наяд ам доллар буюу дэлхий нийтийн ДНБ-ий 18 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд эрдсийн гол бүтээгдэхүүнээ урд хөршид экспортолдог гэдэг утгаараа энэ улсын эдийн засгийн өсөлт ямар байх нь бидэнд яалт ч үгүй чухал л даа. Үүсээд буй эрсдэл гэвэл гурван зүйлийг онцолмоор байна. “Голдман сакс”-ын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.8 хувиас 5.2 хувьд хүрч буурна гэж таамаглал дэвшүүлчихлээ. Халдварт өвчний тархалт оны эхний хагас жилд үргэлжлэх эрсдэлтэй байгаа. Багадаа тавдугаар сар хүртэл. Энэ хугацаанд Хятадын гадаад худалдааны эргэлт саарч, эрэлт нь ихээхэн буурах магадлалтай. Манайд үзүүлэх үр дагавар гээд харвал экспорт 500 саяас нэг тэрбум ам доллараар буурч 6.6 тэрбум ам долларт хүрэх эрсдэл бий. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэнэ гэсэн үг. Төсвийн алдагдал 2.1 их наядаас гурван их наяд төгрөгт хүрч нэмэгдэх эрсдэл харагдаж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэх боломжгүй болох эрсдэл бий. Барилгын ажил царцах нь бараг л тодорхой эрсдэл.

-Хувийн хэвшлийн хувьд ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ?

-Борлуулалтын орлого багасч, экспорт буурах эрсдэл өндөр байна. Хамгийн том нөлөөлөх салбар нь уул уурхай, тээвэр, барилга. Экспорт, импортын хязгаарлалтаас болж импортоор авч байгаа өргөн хэрэглээний хүнсний барааны хангалт тасалдаж, үнэ өсөх эрсдэл бас бий. Уул уурхай, тээвэр, барилгын болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчдын цалин хөлс буурах эрсдэлийг дурдаж болж байна. Геологи хайгуулын ажлууд, энэ онд шинээр эхлэхээр төлөвлөж байсан уул уурхайн төслүүд хүлээлтийн байдалд орно. Орон сууцны боруулалт буурах, ипотекийн зээлийн төлөлт удаашрах, чанаргүй ззээл нэмэгдэх эрсдэлтэй.

-Сая хэлсэн эрсдэлээс сэргийлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Улсын төсөвт тодотгол хийх, жижиг бизнес эрхлэгчидийг дэмжих зохистой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол гурав, дөрөвдүгээр улирлаас банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл, цаашлаад чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэл бий.

Image result for Эдийн засагч Г.Ганзориг

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИМОГ АЛХАМ ХИЙХ ЦАГ БОЛСОН

Эдийн засагч Г.Ганзориг


-Коронавирусын тархалт эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Коронавирусийн тархалтаас болж тодорхой боомтууд зогссонтой холбоотойгоо хамгийн эхлээд үзүүлж буй нөлөө бол валютын урсгал. Валютын урсгал муудлаа. Нөгөө талаас үйлчилгээний компаниуд үүд, хаалгаа барьж борлуулалтад нь сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Яг ямар арга хэмжээнүүд авах ёстой гэж та харж байна вэ?

- Валютын ханшид хамгийн түрүүлж нөлөөлөх эрсдэлтэй тул валютын нөөцөө нэмэгдүүлэх зоримог алхмууд хиймээр байна. Жишээ нь, өмнөх жил нэмэгдүүлсэн алтны АМНАТ-ийг тодорхой хугацаанд бууруулж болно. Ингэснээр алтны худалдан авалт нэмэгдэж валютын нөөцөд дэмжлэг болно. Нөгөө талдаа тансаг хэрэглээний зарим импортын барааны татварыг нэмэгдүүлэх гарц бий. Мөн төсвийн зайлшгүй шаардлагатай биш буюу үр өгөөж нь богино хугацаанд гарахгүй хөрөнгө оруулалтуудаа танах нь зөв болов уу. Хувийн хэвшлүүдийн хувьд дэмжлэг үзүүлж, эдийн засгийн идэвхжилээ хадгалж үлдэх хэрэгтэй. Одооноос эдийн засгийн тогтвортой байдлаа хангах чиглэлд бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол оны хоёрдугаар хагаст байдал хүндэрч мэднэ. Ийм эрсдэлтэй нөхцөлд иргэдийн зүгээс хувийн ашиг хонжоо хайсан үйлдэл битгий хийгээсэй гэж хүсч байна.

Image result for ‘Бурханлиг гоо сайхан’ ХХК захирал М.Гонгорсүрэн

ЭРҮҮЛ МЭНДЭЭС ЧУХАЛ ШАТАЛТ, ЭРСДЭЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ

“Гоо” брэндийн үүсгэн байгуулагч, ‘Бурханлиг гоо сайхан’ ХХК захирал М.Гонгорсүрэн


-Коронавирус компаниудын хувьд урьдчилж тааварлашгүй эрсдэл боллоо. Танай компанид ямар асуудал тулгарч байна вэ, Жишээ нь татвар төлөлт дээр?

- Ер нь жижиг дунд бизнес эрхлэгч бид ямар ч үед хүнд хэцүү байна гэж гомдоллолгүйгээр баялаг бүтээсээр ирсэн. Энэ удаад ч мөн адил тулгарч буй бэрхшээлийг даван туулахын төлөө ажиллаж байна. Манай компани түрүү жилийн Сар шинээр 15 мянган ширхэг Сар шинийн багц үйлдвэрлэж борлуулж байсан юм. Энэ жил урьд жилүүдээс өндөр төлөвлөгөөтэйгээр олон сарын өмнөөс бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, нөөцөлсөн гээд наад захын хүндрэлүүд тулгарч яваа. Гэхдээ эрүүл мэндээс чухал шаталт, эрсдэл гэж юу байхав, цаг үетэй холбогдуулан, хурдан шуурхайгаар, нийгмийн хариуцлагын хүрээнд бактерийн эсрэг саван үйлдвэрлэж чадлаа. Татварын хувьд гэвэл зөвхөн одоогийн нөхцөл байдал гэлтгүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжсэн дорвитой татварын хөнгөлөлт, зохицуулалт байхгүй гэсэн асуудал бий. Энэ асуудлыг бодлогын хүрээнд ярьж, зохицуулах хэрэгтэй болов уу.

-Төр засгаас ийм онцгой нөхцөлд компаниудаа дэмжих бодлогыг явуулаад эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд засгаас хүсэх зүйл юу байна вэ?

-Ихэнх үйлдвэрлэгчид ЖДҮ-ийн хүү багатай, хугацаа урт зээлд хамрагдаж чадалгүй арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан байдаг. Ийм учраас банкны хүүг бууруулах, мөн томоохон түрээслүүлэгчдийн түрээсийн хувийг багасгах тал дээр арга хэмжээ авбал бидэнд маш том дэм болно. Гоо брэндийн хувьд өөрсдийн нэрийн арван салбар дэлгүүр, борлуулалтын хорь гаруй цэгтэй. Хүний хөдөлгөөн 60 хувиар буурсан энэ үед түрээсийн үнэ яг хэвээрээ байгаа нь хүндрэл үүсгэж эхэлсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419