Манай дэлхий дахин нэг "бяцхан" сартай болсныг астрономичид баталжээ
Олон улсын одон орон судлалын холбоо (MPC) өчигдөр орой манай гариг "бяцхан" сартай болсныг зарлажээ.
Тус объектыг 2020 оны 2-р сарын 25-ны өдөр Бага тойрог замаас илрүүлсэн бөгөөд түүнийг "2020 CD3" гэж нэрлэсэн байна.
"2020 CD3"-ийг 2-р сарын 15-нд Аризонагийн Таксон хотод байрлах Каталина Скай хүрээлэнгийн орон судлаачид илрүүлжээ. Одон орон судлаач Теодор Пруйн болон солир судлаач Каспер Верччосын хэлснээр 2-р сарын 17-оос хойш уг объектод 30 гаруй удаагийн ажиглалт хийжээ. Эдгээр ажиглалтуудын үр дүнд тус объект нь дэлхийн тойрог замд ороод 3 жил болсон болохыг тогтоосон аж.
Одоогийн байдлаар тус солирыг 1.9-3.5 метр хэмжээтэй гэж тооцоолж байгаа боловч энэ тоо цаашид өөрчлөгдөх боломжтой юм.
Каспер Верччос тус солирын талаарх бүх тооцооллыг хийсэн бөгөөд тэрбээр "WierzchosKacper" гэсэн твиттер хуудас дээр бүх олсон баримтуудаа хуваалцаж байгаа юм байна.